Зураас давсан муухай үгийг битгий хэлээрэй

2024 оны 4 сарын 152024-04-15
Зураас давсан муухай үгийг битгий хэлээрэй

“Уурлахаараа л муухай, сэтгэл эмзэглүүлэхээр үг хэлчихдэг юм. Тэр үедээ өөрийгөө удирдаж чаддаггүй юм” гэх хүн цөөнгүй байдаг.

Хүний сэтгэлийг сэвтүүлсэн үг хэлчихээд “би ил цагаан үгтэй” гэж хэлээд өөрийгөө жишим ч үгүй өмөөрдөг хүмүүс  бий.

Ер нь тэгээд ямар ч үг амнаас нэг л гарсан бол буцаах аргагүй шүү дээ. Хэдий уучлалт гуйсан ч нэгэнт сонссон зураас давсан муухай үгс сэтгэлд тод үлддэг.  

Эцэг эхчүүд маань ууртай үедээ хүүхдэдээ “Чи тэнэг юм уу. Чамайг яах гэж төрүүлэв ээ” гэх мэт янз бүрийн тааламжгүй үг хэлдэг. Харин тайвшраад ирэхээрээ энэ үйлдэлдээ харамсдаг. Хэрвээ та хэн нэгнийг гомдооно гэж бодож байвал хэлэхээсээ өмнө сайтар бодоорой.

Сэтгэл зүйчид ийм үйлдэл гаргахаас өмнө 90 секундын дүрэм баримтлахыг зөвлөдөг. Энэ нь уур мэдэрсэн үедээ өөртөө “зогс” гэж хэлээд гүнзгий амьсгаа авах, эсвэл өөр тайвшруулах аргуудыг хэрэглэх юм. Ердөө л дээрх хугацаанд өөрийгөө тайван болгох.

Тэгэхээр ууртай, сэтгэл хөдлөл ихтэй үедээ хамгийн түрүүнд тайвшрах нь чухал юм. Мөн уурласан ч үгээ цэгнэж хэлдэг ухамсартай байх хэрэгтэй болов уу.

Эх сурвалж: "Өдрийн сонин"

Д.Отгонтуяа

Санал болгох

Ж.Баясах: Өнгөрснөө ухааръя гэвэл түүхээ мэдэх хэрэгтэй

Ж.Баясах: Өнгөрснөө ухааръя гэвэл түүхээ мэдэх хэрэгтэй

1 өдрийн өмнө
Монгол Улстай Стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. Үүнийг манай улс олон оронтой байгуулаагүй

Монгол Улстай “стратегийн хамтын ажиллагаа”-г тохиролцон байгуулсан, үүнийг манай улс дэлхий дахинаа тийм ч олон оронтой байгуулаагүй

1 өдрийн өмнө
Ж.Батсуурь: Барилга орон сууцны чиглэлээр үсрэнгүй хөгжсөн жил байх болно

Ж.Батсуурь: Барилга орон сууцны чиглэлээр үсрэнгүй хөгжсөн жил байх болно

1 өдрийн өмнө
Нэг кг хуванцрыг 400 төгрөгөөр авч байна

Нэг кг хуванцарыг 400 төгрөгөөр авч байна

1 өдрийн өмнө