Цахим гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын сүлжээнд цагдаагийн байгууллага нэгдлээ

2024 оны 4 сарын 242024-04-24
Цахим гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын сүлжээнд цагдаагийн байгууллага нэгдлээ

Монгол Улсын цагдаагийн байгууллага G7 24/7 цахим гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын сүлжээнд нэгдэн орлоо. АНУ-ын Хууль зүйн яам, БНСУ-ын Ерөнхий прокурорын газрын төлөөлөл, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын хэлтсийн Хууль Сахиулах болон Аюулгүй байдлын атташе Жоэл Ортез болон бусад албаны хүмүүс хүрэлцэн ирж, Монгол Улсын цагдаагийн байгууллагад батламж гардуулав. 
Цагдаагийн байгууллага энэхүү сүлжээнд нэгдэн орсноор гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Санал болгох