Бүх цаг үед орлогоороо тэргүүлдэг анимэ "Mugen Train"

2024 оны 9 сарын 162024-09-16
Бүх цаг үед орлогоороо тэргүүлдэг анимэ "Mugen Train"

"Mugen Train" анимэ 507.1 сая ам.долларын ашиг олоод байна. Найруулагч Харүо Сотозаки 2020 онд “Ufotable” компанитай хамтран энэ анимийг бүтээсэн юм. Түүнээс хойш энэ анимийг ашиг орлогоороо гүйцэх анимэ гараагүй байна. Коёхару Готугэгийн “Чөтгөрийн ангууч Кимэцү но Яйба” цуврал манга дээр үндэслэн, уг анимийг бүтээжээ.

119 минут үргэлжлэх тус анимэ 2020 оны 10-р сарын 16-нд Японд, 2020 оны сүүлчээс 2021 оны дунд үе хүртэл олон улсад нээлтээ хийсэн. 15.7 сая доллароор бүтээсэн энэ кино олон улсаас 507 сая ам.долларын ашиг олсон, 2020 оны хамгийн өндөр ашиг олсон киногоор тодорсон юм. Үүгээрээ Америкийн бус бүтээл анх удаа Дэлхийн бокс оффисыг тэргүүлж, хэд хэдэн киноны амжилтыг эвдэж, бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон Японы кино болж чадлаа. Мөн Японы 44 дэх кино академийн шагналын оны шилдэг хүүхэлдэйн кино, 45 дахь Хочи кино шагналын шилдэг хүүхэлдэйн кино зэрэг олон шагнал хүртсэн. Энэ анимийн хоёр болон гуравдугаар улирал аль хэдийнэ үзэгчдийн хүртээл болсон бөгөөд одоо дөрөвдүгээр улирлыг нь хийж байгаа юм.

Тус анимэд: Гол дүр Танжиро Камадо, түүний дүү Незуко, тэдний найзууд болох Зеницу Агацума, Иносүкэ Хашибира нар Муген галт тэргэнд суун, 40 хүнийг сураггүй алга болгосон чөтгөрийг агнахаар явдаг. Удалгүй тэдний галт тэрэг рүү дээд 6, доод 6 чөтгөр дайрна. Энэ үйл явдал галт тэргэн дотор болох ба чөтгөрүүдийн эсрэг гол дүрүүд бууж өгөлгүй тулалддаг байна.

Б.Мөнхзул

Санал болгох