Уртын дууны улсын уралдаан Өмнөговьд болж байна

2024 оны 9 сарын 172024-09-17
Уртын дууны улсын уралдаан Өмнөговьд болж байна

Өмнөговь аймагт өчигдөр эхэлсэн Говь шанхын уртын дууны улсын уралдаан  хүүхэд, насанд хүрэгчид гэсэн 2 ангиллаар болж, 34 дуучин оролцож байна. Говь нутгийн уртын дууны өв санг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, уламжлуулах, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор энэ уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм.
Тус аймгийн "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг энэ уралдааны үеэр уртын дуу судлалаар эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүллээ. 
 ?Боржигон уртын дууны онцлог, харьцуулсан судалгаа” сэдвээр СУИС-ийн уртын дууны багш, Гавьяат жүжигчин С.Цогтсайхан
 ?“Говь шанхын уртын дуу "Холч морь" дууг хуурдах арга барил" сэдвээр СУИС-ийн багш Б.Цогтбаатар
? ”Өндөр хаан" дууны түүхчилсэн судалгаа" сэдвээр уртын дуучин О.Оюун-Эрдэнэ нар илтгэл тавьж, улсын уралдаан оролцож байгаа оролцогчдод үнэ цэнтэй мэдлэг, мэдээлэл олголоо.

Санал болгох

“Эхнэрийн заавраар” нэвтрүүлгийн бүртгэл эхэллээ

NTV телевизийн бэлтгэн хүргэдэг “Эхнэрийн заавраар” шоу нэвтрүүлгийн шинэ улирлын бүртгэл эхэллээ.

11 цагийн өмнө