Хар тамхи зардаг бүлэг этгээдийг баривчилжээ

2024 оны 9 сарын 162024-09-16
Хар тамхи зардаг бүлэг этгээдийг баривчилжээ

Бусдад мансууруулах бодис, хар тамхи зардаг бүлэг эдгээдийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар 9 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө баривчиллаа. Метафетамины агууламжтай мөс гэх нэртэй бодисыг бусдад байнга зардаг нэр бүхий этгээдүүдийг 6 байршлаас саатуулан баривчилжээ. Тэд биедээ мөс, гашиш, каннабис, тэдгээрийг хэрэглэхэд ашигладаг хэрэгслүүд, бусдад зарахдаа ашигладаг электрон жин, 4 ширхэг хутга, дуу болон дүрс бичигч илрүүлэх төхөөрөмж авч явсан байна. Тэдгээрийг эд мөрийн баримт болгон хураан авчээ. 

Санал болгох