Хувийн нууцаар нь сүрдүүлэн, мөнгө нэхжээ

2024 оны 9 сарын 172024-09-17
Хувийн нууцаар нь сүрдүүлэн, мөнгө нэхжээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн Ц.Э цахим хэрэгсэл ашиглан, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авчээ. Түүнийгээ олон нийтийн сүлжээнд тараахаар уг хүнийг сүрдүүлж, мөнгө нэхсэн байна. Уг хүн түүнд мөнгөний оронд эд хөрөнгө шилжүүлэн өгчээ.
Ингээд тэрээр цагдаагийн байгууллагад хандсан аж. Тус хэрэгт Сум дундын Прокурорын газар Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйлийн 2.1 /Хувь хүний нууцад халдах/, 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Сайхан сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Санал болгох