Зимбабве улс 200 заан устгах тушаал гаргажээ

2024 оны 9 сарын 162024-09-16
Зимбабве улс 200 заан устгах тушаал гаргажээ

Зимбабве улсын Байгаль орчны сайд зааны тоо байх ёстой хэмжээнээс хэтэрсэн гэж үздэг бол байгаль хамгаалагчид жуулчдыг татах гол зүйл гэж үздэг. Одоогоор Зимбабве улсад урьд өмнө нь болж байгаагүй ган гачиг тулгарч, хоол хүнсний хомсдолд орж байгаа бөгөөд үүний шалтгааныг амьтдын тоо толгой өссөнтэй холбон тайлбарлаж буй.

Тус улсын байгалийн нөөц ихтэй Хванге зэрэг газарт 200 заан агнах төлөвлөгөөтэй байгаа талаар “Zimparks”-н ерөнхий захирал Фультон Мангваня хэлэв. Байгаль орчны сайд Ситэмбисо "Ниони", "Zimparks" болон бусад нийгэмлэгтэй хамтран заан агнах тухай ярилцаж байгаа. Махыг нь хатааж, савлах үүргийг эмэгтэйчүүдэд даалган, уураг, шим тэжээлийн дутагдалд орсон хүмүүст тараахад анхаарна” гэсэн юм. Зимбабве улсад нийт 100 мянган заан байдаг. Хамгийн сүүлд 1988 онд л заан агнасан байна.

Харин хөрш Намиби улс нь сүүлийн хэдэн арван жилд тохиож байгаагүй ган гачгийг давахын тулд 160 зэрлэг амьтан, 83 заан агнасан аж.

НҮБ-ын тооцоолсноор Зимбабвегийн ард иргэдийн 42 орчим хувь нь ядуу амьдарч байна. Тэдэнд хүнсний тусламж зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Эх сурвалж: The Guardian

Б. Хулан

Санал болгох

Цахим орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтарна

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өнөөдөр /2024.09.18/ НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзаж, санал солилцлоо

15 цагийн өмнө
Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа

2023-2024 оны хичээлийн жилд Олон улсын долоон төрлийн олимпиадад 31 сурагч оролцсоноос 23 нь медальт байранд шалгарсан байна.

17 цагийн өмнө