Олон улсын бүжгийн тэмцээнээс алтан цом хүртлээ

2024 оны 9 сарын 162024-09-16
Олон улсын бүжгийн тэмцээнээс алтан цом хүртлээ

БНСУ-ЫН Сөүл хотод 9-р сарын 5-12-нд болсон олон улсын "KACIEA-2024” бүжгийн наадамд Өмнөговь Даланзадгад сумын 1-р сургуулийн “Ботгохон” хамтлаг үндэсний бүжиг, чөлөөт бүжиг гэсэн 2 төрлөөр тус бүр шилдгийн шилдэг шагнал хүртлээ. Тэлнийг бэлтгэсэн бүжгийн багш О.Ганбаяр, Б.Отгонцэцэг нар шилдэг удирдагч багш номинацын эзэд боллоо.
Даланзадгад сумын 4-р сургуулийн "Мөнхийн шүтээн" 1, 2 хамтлаг монгол бүжгийн төрлөөр  алтан цом, чөлөөт бүжгийн төрлөөр  ТОП цом, "Мөнхийн шүтээн" 2 хамтлаг  монгол бүжгийн төрлөөр  мөнгөн цом, чөлөөт бүжгийн төрлөөр  мөнгөн цом гардав.
Бүжгийн багш Х.Цэрэннадмид "Шилдэг багш"-аар шалгарсан байна. 
Буянт хотхон УТҮГ Хүүхдийн ордны "Гэрэлт ирээдүй" хамтлаг үндэсний бүжиг- бага нас- Мөнгөн цом   
 Чөлөөт бүжиг- бага нас- Хүрэл цом   
 Үндэсний бүжиг- Дунд нас- Алтан цом   
 Чөлөөт бүжиг- Дунд нас- Дээд шагнал   
 Үндэсний бүжиг-Ахлах нас-Мөнгөн цом   
 Чөлөөт бүжиг- Ахлах нас- Мөнгөн цом   
 Мөн бэлтэсэн багш Н.Баттогтох ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ УДИРДАГЧ БАГШ номинацийн эзэн боллоо.
Нутгийн хишиг” хөтөлбөрийн “Говийн ирээдүй хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн авьяас чадварыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор Олон улсын “Сөүл-Денс интернэйшнл”- 2024 бүжгийн тэмцээнд оролцогч “Гэрэлт-Ирээдүй” 1,2,3,“Мөнхийн шүтээн” 1,2, “Ботгохон” чуулга хамтлагийн хүүхдүүд болон багш нар, эцэг, эхэд тус бүр 1 сая төгрөгийн дэмжлэг буюу нийт 71 сая төгрөгийн дэмжлэг олгосон билээ.

Санал болгох