Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бэкхэм фермерчин болжээ

2024 оны 9 сарын 172024-09-17
Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бэкхэм фермерчин болжээ

Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бэкхэм хувийн фермдээ хэрхэн ажиллаж байгаа талаараа богино хэмжээний бичлэг хийж, инстаграм хуудсандаа оруулсан нь олны анхаарал татлаа. Амьдралынхаа хамгийн тайван хэсгийг фермдээ өнгөрүүлж буй талаараа тэр фенүүдтэйгээ хуваалцсан байна. Түүнд энэ амьдралын хэв маяг нь таалагдаж байгаа аж. Тэрээр фермдээ хэд хэдэн үүлдрийн тахиа үржүүлж, олон төрлийн жимс, ногоо буюу ногоон сонгино, чавга, хүрэн байцай, кэйл навч, төмс тарьжээ. Түүний инстаграмдаа хуваалцсан бичлэгийн доор эхнэр Викториа Бэкхэм "Энэ хэн гээч эр вэ? Миний нөхрийг эргүүлж өг" хэмээн хөгжилтэй сэтгэгдэл үлдээсэн байна.

Ц.Ананд

Санал болгох