Галт тэрэгний цуваанд гарсан гал түймрийг унтрааж, сургуулилав

1 өдрийн өмнө
Галт тэрэгний цуваанд гарсан гал түймрийг унтрааж, сургуулилав

Нийслэлийн Онцгой байдлын газар, "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэг хамтран, өнөөдөр зорчигчийн галт тэрэгний цуваанд гарсан гал түймрийг унтраах тактикийн дадлага сургуулилалт зохион байгууллаа. Гал түймэр унтраах, арга зүйн тактик, онцлогийг судлах, шаардлагатай, хүн, хүч хэрэгслийг тооцох, иргэдийг гал тэрэгний цуваанаас нүүлгэн шилжүүлэх ажиллагааг шуурхай зохион байгуулах, хугацаа тогтоох, мэргэжлийн байгууллагуудын уялдааг хангах, албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, байгууллагын туслах бүлгэмийн бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор үүнийг зохион байгуулсан юм.

дадлага 2.jpg

Дадлага сургуулилалтад НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Аврах анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, “Улаанбаатар төмөр зам”-ын ажиллагсад оролцож, гал түймэр гарсан үед авах хариу арга хэмжээ, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, аюулгүй байдлаа хангах мэдлэгээ дээшлүүллээ.

Санал болгох

1 дүгээр эмнэлгийн газраас эрх мэдэлтнүүд авч, 20 давхар барилга босгох гэж байна

Ш.Энхбат 2005 онд Эрүүл мэндийн дэд сайд байхдаа Ламжавын Саранцэцэгийг Улсын 1 дүгээр төв эмнэлгийн дарга болгосон байх магадлалтай. Л.Саранцэцэг тус эмнэлгийн дарга болсон, Ш.Энхбат 1 дүгээр эмнэлгийн дэргэд газар авсан хугацаа хоорондоо таарч байгаа юм. Гүндалай болоод түүний эхнэр Аззаяатай овог нэг Ламжавын Саранцэцэг 2005-2006 онд 1 дүгээр эмнэлгийн даргаар ажиллажээ. Л.Гүндалай 2004 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсоноосоо хойш Эрүүл мэндийн сайд болох хүслээ ил тод илэрхийлж байсан удаатай. Ингээд 2006 онд Л.Гүндалай хүссэн суудлаа авсан юм.

1 өдрийн өмнө