101, 102, 103, 109 зэрэг тусгай дугааруудыг нэгтгэх гэж байна

21 цагийн өмнө
101, 102, 103, 109 зэрэг тусгай дугааруудыг нэгтгэх гэж байна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ЦЕГ-ын дэд дарга О.Ганбат, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дарга П.Энхбаяр нарын албаны хүмүүсийг хүлээн авч, “Яаралтай тусламжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийн талаар санал солилцлоо. Уг тогтоолын хүрээнд яаралтай тусламжийн тусгай дугааруудыг нэг дугаарт шилжүүлэхээр ажиллаж байгаа юм. 

5B1A9770-6993-455B-A794-937DD84863D3.jpeg

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн технологийн тасгийн дарга Г.Баярдаваагийн өгсөн мэдээллээр, яаралтай тусламжийн тусгай дугааруудыг ашиглахад хэд хэдэн хүндрэл, дутагдал гарч байна. Тухайлбал, "IPhone" загварын iOS 15 буюу түүнээс дээш үйлдлийн системтэй гар утас, зарим "Samsung" фирмийн утаснаас тусгай дугаарт залгахад оператораасаа хамаараад “Таны залгасан дугаар ашиглалтад байхгүй байна” гэх хариу өгөх, БНХАУ-д үйлдвэрлэсэн зарим гар утаснаас залгахад шууд тасрах, "Ондо" компанийн “E сим”-тэй хэрэглэгчид биет симтэй дугаараасаа залгахад автоматаар шилждэг зэрэг алдаа, дутагдлууд илэрчээ. 
Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь Улаанбаатар хотын иргэдээс дуудлага, мессеж, дүрст дуудлага, байршил зэрэг олон төрлөөр мэдээлэл хүлээж авдаг бол орон нутгийн иргэдээс зөвхөн аналоги системээр дуудлага авч байгаа нь тусламж авахад хүндрэл чирэгдэл учруулж байгаа аж. Тиймээс ойрын хугацаанд тусгай дугааруудыг нэг дугаарт буюу 112 дугаарт шилжүүлж, тусламж авах сувгийг нэмэх шаардлагатай байгааг дуулгалаа. Шинэчлэлийн хүрээнд дуудлага авах сувгийг төрөл бүрээр нэмэгдүүлж, камерын нэгдсэн системд холбогдож, орон нутгийн дуудлагыг тухай аймаг, сумдын төвтэй холбох байдлаар зохицуулахаар төлөвлөсөн байна. 
Уулзалтын төгсгөлд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан Ажлын хэсэг байгуулах санал гаргаж, хамтарч ажиллахаар тохиролцов.

Санал болгох

1 дүгээр эмнэлгийн газраас эрх мэдэлтнүүд авч, 20 давхар барилга босгох гэж байна

Ш.Энхбат 2005 онд Эрүүл мэндийн дэд сайд байхдаа Ламжавын Саранцэцэгийг Улсын 1 дүгээр төв эмнэлгийн дарга болгосон байх магадлалтай. Л.Саранцэцэг тус эмнэлгийн дарга болсон, Ш.Энхбат 1 дүгээр эмнэлгийн дэргэд газар авсан хугацаа хоорондоо таарч байгаа юм. Гүндалай болоод түүний эхнэр Аззаяатай овог нэг Ламжавын Саранцэцэг 2005-2006 онд 1 дүгээр эмнэлгийн даргаар ажиллажээ. Л.Гүндалай 2004 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсоноосоо хойш Эрүүл мэндийн сайд болох хүслээ ил тод илэрхийлж байсан удаатай. Ингээд 2006 онд Л.Гүндалай хүссэн суудлаа авсан юм.

1 өдрийн өмнө