Дэлхийн ур чадварын уралдаанд 7 мэргэжлээр оролцоно

2024 оны 9 сарын 22024-09-02
Дэлхийн ур чадварын уралдаанд 7 мэргэжлээр оролцоно

“Дэлхийн ур чадвар” олон улсын уралдаан мэргэжлийн болон техникийн боловсролын суралцагчдын мэргэжлийн ур чадварыг нээн илрүүлэх, урам зориг өгч сэдэлжүүлэх, харилцан суралцаж, хамтран хөгжихийг дэмжих замаар стандартад нийцсэн ур чадварыг хөгжүүлэх зорилготой байдаг билээ.

9 дүгээр сард болох энэ удаагийн уралдаанд 22 хүртэлх насны 65 орны үндэсний ялагч, шилдэг 1500 залуус 59 мэргэжлээр өрсөлдөнө. Монгол Улсын баг мужаан, өрөг угсрагч, тогооч, гагнуурчин, цахилгаанчин, сантехникч, токарьчин мэргэжлээр өрсөлдөхөөр бэлтгэж байна.

Тэдэнд зориулан, оролцогч, эксперт багш, орчуулагч  нарт багийн эерэг уур амьсгал бий болгох, уралдааны орчинд хамтран ажиллах, сэтгэл зүйн тогтвортой байдлыг хэрхэн барих аргыг таниулах зэрэг сургалт зохион байгуулж байна. Нэгдсэн сургалтыг дараах агуулгаар зохион байгуулж байна.

Багийн зохион байгуулалтын хүрээнд:

✅️“Дэлхийн ур чадвар-2024” уралдааны дүрэм, журам
✅️Багийн зохион байгуулалт
✅️Оролцогчийн ёс зүй

Эергээр  бодох чадвараа хөгжүүлэх агуулгын хүрээнд:

✅️Сэтгэл хөдлөлөө хянах, удирдах
✅️Чи миний гайхамшиг
✅️Зорилго тавих
✅️Төсөөлөл, идэвхжүүлэлт
✅️Өөртэйгөө ярилцах
✅️Анхаарал хуваарилалт

Сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах агуулгын хүрээнд:

✅️Хэрхэн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх вэ?
✅️Сэтгэл зүйг тогтворой барих аргууд
✅️Сэтгэл зүйн тэнцвэртэй байдлыг үүсгэх ба сэтгэл зүйн ур чадвар олгох зэрэг агуулгаар үргэлжилнэ.

Сэтгэл зүйч Ө. Цэнгэлжаргал оролцогчидтой бэлтгэлийн явцад ганцаарчилсан болон бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажилласан бөгөөд 3 өдрийн нэгдсэн сургалтыг чиглүүлэн ажиллаж байна.

Тус сургалтад оролцогч хүүхдүүд болон эксперт багш, орчуулагч, багийн ахлагч, техникийн төлөөлөгч, Боловсролын ерөнхий газрын мэргэжилтнүүд оролцож байна.

Санал болгох