Олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас Монголын баг хос хүрэл медаль хүртлээ

2024 оны 9 сарын 92024-09-09
Олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас Монголын баг хос хүрэл медаль хүртлээ

Олон улсын мэдээлэл зүйн 36 дугаар олимпиадыг Египет улс 9 дүгээр сарын 1-8-нд зохион байгуулав. Энэ олимпиадад улс бүрээс шалгарсан шилдэг 4 сурагч оролцдог. Монгол Улсаа төлөөлж

  • Нийслэлийн “Nest education” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Хурцбилгүүний Онолт
  • Нийслэлийн “Эрхэт-Эрдэм” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Чинбатын Ирмүүн
  • Завхан аймгийн Улиастай сумын “Жавхлант” цогцолбор сургуулийн  12 дугаар ангийн сурагч Жамъянгаравын Тамир
  • Нийслэлийн “Оюунлаг” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ганзоригийн Эрхэм нар оролцсон юм.

Энэхүү олимпиадаас сурагч Х.Онолт, Ч.Ирмүүн нар хүрэл медаль хүртэв. Х.Онолт олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас хоёр дахь хүрэл медалиа авлаа. Тус олимпиадад Монголын багийг Мэдээлэл зүйн олимпиадын хорооны гүйцэтгэх захирал, МУБИС-ийн Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн дарга, профессор Д.Цэдэвсүрэн ахалж, дэд ахлагчаар Мэдээлэл зүйн олимпиадын хорооны гишүүн, МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн багш Т.Уламбаяр нар ажилласан байна.

Ц.Ананд

Санал болгох