Газарзүйн олимпиадад оролцогчдын англи хэлний мэдлэгийг сайжруулна

2024 оны 9 сарын 92024-09-09
Газарзүйн олимпиадад оролцогчдын англи хэлний мэдлэгийг сайжруулна

Олон улсын газарзүйн 20 дугаар олимпиад Ирланд улсын Дублин хотод болж, Дэлхийн 46 орны 183 сурагч, 150 орчим багш, профессорууд оролцлоо. Олимпиадын ерөнхий зохион байгуулагчаар Maynooth Их Сургууль, Trinity College of Dublin, Дублиний Их Сургуулиуд ажилласан байна.

Уг олимпиадад Монгол Улсаа төлөөлж:
Тулгын Ананд-Очир /Шинэ Монгол Харумафужи сургууль 11-р анги /
Балданбаярын Нямцэнгэл /Орхон-Хасу сургууль 11-р анги/
Сосорбарамын Чинбаатар /МУИС-Байгаль Эх лицей ахлах сургууль 12-р анги/
Баянмөнхийн Ананд /Оюунлаг сургууль 11-р анги/

Багийн ахлагч, дэд ахлагчаар:
Отгонбаярын Мэндбаяр /МУИС-ийн ШУС-ийн багш/
Чанцалын Наранцэцэг /МУИС-ийн ШУС-ийн багш/ нар оролцов.Газарзүйн олон улсын олимпиад Fieldtrip буюу хээрийн дадлага ажил, Written response test буюу онолын асуулт даалгавар, Multimedia test буюу тест гэсэн 3 хэсгээс бүрдэж 3 хэсгийн нийлбэр оноогоор дүгнэжээ.

Нэиж ханын илтгэлийн тэмцээн зарласан байна. Энэ тэмцээнд оролцож буй улс орнууд өөрсдийн орны тулгамдсан асуудлуудыг газарзүйн шинжлэх ухааны үүднээс хэрхэн судалсан, түүний үр дүн зэргийг бусад орны болон шүүгчдийн бүрэлдэхүүн хэсэгт танилцуулдаг. 

Манай улсын хувьд хотын газарзүйн судалгааг танилцуулсан бөгөөд Улаанбаатар хотын хүн амын өсөлт, хүрээлэн буй орчны байдал, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа байдал болон үүнд тохирсон төсөл хөтөлбөрүүд хэрхэн хэрэгжиж буйг танилцуулсан.

Манай улсын багийн хувьд хээрийн дадлага ажлын хэсэгт 183 оролцогчдоос 145-д, мультимедиа тестийн хэсэгт 183 аас 130 эрэмбэлэгдсэн. Олон улсын газарзүйн олимпиад нь тайлбар бичиглэл ихтэйгээс гадна ялангуяа онолын түвшинд нэр томъёоны тайлбаруудыг Англи хэл дээр богино хугацаанд их хэмжээний текст бичих шаардлагатай байдаг тул цаашид оролцогчдын  Газарзүйн онолын мэдлэгээс гадна гадаад хэлний мэдлэгийн тал дээр анхаарах нэн шаардлагатай нь ажиглагдсаныг олимпиадад оролцогчид онцоллоо.

Санал болгох