2 цэргийг Уланбаатарт авчран, хагалгаанд оруулах гэж байна

2024 оны 9 сарын 42024-09-04
2 цэргийг Уланбаатарт авчран, хагалгаанд оруулах гэж байна

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суман дахь цэргийн ангид нэгэн цэргийг дэглэсний улмаас хагалгаанд орох гэж байна гэсэн мэдээлэл өчигдөр гарсан. Уг мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газар өнөөдөр няцаалаа. 

Хилийн цэргийн 0146-р ангийн Эрүүл мэндийн төвийн эмч нар хилийн салбаруудаар явж, алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байгаа аж. Энэ оны нэгдүгээр ээлжээр татагдсан хугацаат цэргийн 2 алба хаагчийн өвчнийг уг үзлэгээр илрүүлж, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэн, оношийг баталгаажуулжээ. Ингээд ар гэрийнхэнд нь мэдэгдэн, тэдний зөвшөөрлөөр Улаанбаатарт авчран, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтүүлсэн байна. Удахгүй хагалгаанд оруулахаар төлөвлөжээ. Тэд гэмтэл, бэртлээс болж, өвчлөөгүй гэнэ.

Санал болгох