Монгол, орос залуусын тойрон аялал өндөрлөв

2024 оны 9 сарын 52024-09-05
Монгол, орос залуусын тойрон аялал өндөрлөв

Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойн хүрээнд Монгол Улс, Оросын Холбооны Улсын залуучуудын хамтарсан "Дайчин нөхөрлөлийн замаар" 6 дугаар тойрон аяллыг хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу амжилттай зохион байгууллаа.

  Энэхүү аялал нь оюутан, залуучуудад дайчин нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгуулах, хоёр орны түүх, соёлтой харилцан танилцах, 85 жилийн тэртээх Халхын голын байлдаан болсон газар нутгаар аялах, дайны ялалтад Монгол-Зөвлөлтийн дайчдын оруулсан үнэлж баршгүй хувь нэмэр, түүхэн үнэнийг танин мэдэх чухал ач холбогдолтой аялал болсон юм.

1B56DBB6-DCB4-4342-AAD5-7EDEB3E216EF.jpeg

Аялагчдыг өчигдөр Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб, Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн угтаж, хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр "Дайчин нөхөрлөлийн замаар" тойрон аялалд оролцсон Оросын Холбооны Улсын  бүрэлдэхүүнд дурсгалын зүйл, гарын бэлэг гардуулж, дурсгалын зураг татуулав.

 Уг тойрон аяллыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга хурандаа Ү.Хүрлээ Оросын Холбооны Улсаас ирсэн оюутан залуучууд, төлөөлөгч нарт аян замын ерөөл дэвшүүлж, нутгийн зүг мордуулсан юм.

Санал болгох