"Халааснаасаа эд зүйлээ алдсан" гэж 36 иргэн цагдаад ханджээ

2024 оны 9 сарын 62024-09-06
"Халааснаасаа эд зүйлээ алдсан" гэж 36 иргэн цагдаад ханджээ

Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш буюу 9 дүгээр сарын 1-5-ны хооронд цагдаагийн байгууллагад "Халааснаасаа эд зүйлээ алдсан" гэж 36 иргэн ханджээ. Эдгээр хулгайлах гэмт хэргийн дийлэнх нь нийслэлд гарсан байна. Иргэд гудамж талбай, олон нийтийн газар, сургуулийн ойр орчин, автобусны буудал орчимд явж байхдаа халаасны хулгайчид юмаа алдсан байв.

Дээрх дуудлагаар ЦЕГ-ын Халаасны хулгайтай тэмцэх тасаг 4 этгээдийг илрүүллээ. Тэд 11 хүнээс эд зүйлсийг нь хулгайлсныг одоогоор тогтоогоод байна. 

Халаасны хулгайн гэмт хэрэгт хэн ч өртөх эрсдэлтэй, хаана ч үйлдэгдэх магадлалтай учир иргэн та гар утас, түрийвч зэрэг эд зүйлсээ хувцасны өврийн хэсэгт хийж, зах худалдааны төв, гудамж талбай, явган хүний гарц зэрэг олон нийтийн газраар зорчихдоо сонор сэрэмжтэй байж, таны өмчлөх эрхэд халдах боломжийг бусдад бүү олгоорой.

Санал болгох

​Мансууруулах төрлийн 17кг ургамал тээвэрлэж явсныг илрүүллээ  ​

Өчигдөр буюу энэ оны 09 дүгээр сарын 13-ны өдөр автомашиндаа мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсан иргэдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

4 өдрийн өмнө