Хахууль авч, харьяаллын бус хүүхдийг цэцэрлэгт элсүүлжээ

2024 оны 9 сарын 62024-09-06
Хахууль авч, харьяаллын бус хүүхдийг цэцэрлэгт элсүүлжээ

Иргэн Б.Н 2022 онд цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа хамран сургах тойргийн бус хүүхдийг цэцэрлэгтээ элсүүлж, ээжээс нь 500 мянган төгрөгийн хахууль авчээ. Уг хүүхдийн ээж О.Х хахууль өгсөн, цэцэрлэгийн эрхлэгч Б.Н хахууль авсан хэрэгт холбогдон,  цагдаа, шүүхэд дуудагдсан байна. 

Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж анхан шатны шүүх үзэж,  цэцэрлэгийн эрхлэгч Б.Н-г 10 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 5 жилийн хугацаагаар хасан, хахуульд авсан 500 мянган төгрөгийг нь улсын орлого болгожээ. Харин О.Х-г өөрийн ашиг сонирхлын төлөө нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэм буруутай гэж дүгнэн, 2 сая 700 мянган төгрөгөөр торгож, 2 жил нийтийн албанд ажиллах эрхийг нь хассан байна.

Цэцэрлэгийн эрхлэгч Б.Н болон түүний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн эл шийдвэрийг эсэргүүцэн, “ ... Хахууль аваагүй, харин хуульд нийцүүлэн, тогтоосон дүрмийн хүрээнд хандив авч, цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулж, зохих журмын дагуу тайлагнасан” гэж давж заалджээ. Тэдний гомдлыг давж заалдах шатны шүүх хянаад, анхан шатны шүүх хуульд нийцсэн, үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж дүгнэжээ.

Учир нь Б.Н анх иргэн О.Х-ээс уг 500 мянган төгрөгийг байгууллагын дансанд хийлгэлгүй, хувийн дансаараа хүлээн авчээ. Ингээд гэртээ захиалсан тавилганы төлбөрт уг мөнгийг өгч, өөр байгууллагын дансанд шилжүүлснийг АТГ баримтаар тогтоосон ажээ. Энэ бол албан тушаалаа хувийн зорилгодоо урвуулан ашигласан гэмт хэрэг мөн гэж шүүх үзсэн байна. Гэсэн ч цэцэрлэгийн эрхлэгч Б.Н Дээд шүүхэд ханджээ. Улсын дээд шүүх 2022.05.18-ны өдөр уг хэргийг хянаад, өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

Цэцэрлэгт хүүхдүүдийг бүртгэж буй энэ цаг үед ийм хэрэгт холбогдохгүй байхыг сэрэмжлүүлэх үүднээс энэхүү хэргийг УДШ-ээс тоймлон танилцууллаа.

Санал болгох

​Мансууруулах төрлийн 17кг ургамал тээвэрлэж явсныг илрүүллээ  ​

Өчигдөр буюу энэ оны 09 дүгээр сарын 13-ны өдөр автомашиндаа мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсан иргэдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

4 өдрийн өмнө