Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн 25 албан тушаалтныг шалгаж байна

2024 оны 9 сарын 62024-09-06
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн 25 албан тушаалтныг шалгаж байна

АТГ энэ оны эхний хагас жилд орлого, хөрөнгөө хууль ёсны дагуу олсноо нотолж чадаагүй 25 албан тушаалтныг Эрүүгийн хуульд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт сэжиглэн шалгаж байна. Үүнд “Улаанбаатар дулааны сүлжээ”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Эрчим хүчний яам, Татварын ерөнхий газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнууд энэ хэрэгт холбогджээ. 

Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд хамаарал бүхий этгээдийнхээ үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжийн нэр дээр эрүүл мэндийн тусгай зөвшөөрөл авсан бол зарим нь худалдан авах үйл ажиллагаанд оролцож гэрээ байгуулсан байж болзошгүй байгаа аж. Хамаарал бүхий этгээдийн болон хамтран амьдрагчийнхаа нэр дээр өмчилсөн амины орон сууц, өндөр үнэлгээтэй машинаа ямар мөнгөөр авснаа нотолж чадаагүй, орлогоосоо давсан хөрөнгөтэй болсон нь тэднийг сэжиглэх үндэслэл болжээ. 

Санал болгох

​Мансууруулах төрлийн 17кг ургамал тээвэрлэж явсныг илрүүллээ  ​

Өчигдөр буюу энэ оны 09 дүгээр сарын 13-ны өдөр автомашиндаа мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсан иргэдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

4 өдрийн өмнө