"Бэлтэс мөрөн"-гийн шүүх хурлыг хойшлууллаа

2024 оны 9 сарын 52024-09-05
"Бэлтэс мөрөн"-гийн шүүх хурлыг хойшлууллаа

"Бэлтэс мөрөн" ХХК-ийг үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 10:00 цагт Хөвсгөл аймгийн шүүхийн байранд боллоо. Шүүх хуралд оролцсон улсын яллагч нар шүүхийн тогтоолд заасан ажиллагааг хийж дуусаагүй байна. Үүнтэйгээ холбогдуулан, улсын яллагч нар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргав. Шүүх бүрэлдэхүүн тэдний хүсэлтийг хүлээн авч, шүүхийн тогтоолд заасан ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэхийг хяналтын прокурор нарт даалган, шүүх хурлыг 10 дугаар сарын 3-ны 10:00 цагт болгож хойшлууллаа.

Шүүгдэгч Р.Бузмаа, Г.Нямдэлгэр нарын өмгөөлөгч Э.Мягмардорж уг хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр, шүүгдэгч Г.Нямдалайд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр шүүгдэгч Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Г.Нямдалай нарын өмгөөлөгч Г.Минжмаа хүсэлт гаргажээ. Эдгээр хүсэлтийг шүүх хангахаас татгалзсан байна. 

Шүүх хуралд нэр бүхий 56 хохирогч, улсын 2 яллагч, яллагдагч, хохирогч нарын 12 өмгөөлөгч зэрэг нийт 70 гаруй хүн оролцлоо.

Санал болгох

​Мансууруулах төрлийн 17кг ургамал тээвэрлэж явсныг илрүүллээ  ​

Өчигдөр буюу энэ оны 09 дүгээр сарын 13-ны өдөр автомашиндаа мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсан иргэдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

4 өдрийн өмнө