Доржсүрэнгийн Болдбаатар
Хятад судлаач, орчуулагч

Ирээдүйн хөгжлийн гялбаа

2018 оны 10 сарын 152018-10-15

d81bd301-03b7-40d2-98ff-2b82603106b1,43878008_2005464799476117_9066297317539184640_o.jpg.jpg

Монголд үйлдвэрлэсэн автобусны үнийн талаар гүнзгийрүүлэн судалтал гайхмаар зүйлс маш их байх ажээ. Хамгийн эхний анхаарал татсан мэдээлэл нь 50-60 мянган юаний үнэтэй цахилгаан автобус төрөл бүрээрээ байдаг аж. "2025 он гэхэд дэлхийн цахилгаан автобусны үйлдвэрлэлийн 99 хувийг зөвхөн хятад улс үйлдвэрлэх болно" хэмээх Блүүмбергийн мэдээ анхаарал татахгүй байж чадсангүй. Өөрөөр хэлбэл дэлхий даяараа хятадын үйлдвэрлэсэн цахилгаан автобусны хойноос хошуурч байхад манай улс л түүнээс гурав дахин үнэтэй угсралт явуулчихаад хөөрцөглөж суугаа хэрэг байх нь л дээ. 

Би Монгол Улсад автобус угсарсныг буруушаагаагүй, харин ч хоёр гараа өргөн дэмжиж байгаа. Манайд ажиллах хүчин хямд зэргийг тооцож үзвэл Хятадаас ч хямд байх боломжтой. Гол нь төсөв захиран зарцуулагч нар энэ бизнес рүү хутгалдан орчихоод дүйвээнээр бужигнуулаад байгаа юм биш биз гэдэгт л олон нийтийн анхаарлыг хандуулах гэсэн хэрэг. Ер нь ч тийм зүйл болж байгаа гэдэг нь нэг их тааж ядаад байх зүйл биш л дээ.

Автобуснаас гадна Хятадын «Цайзин жибао» сонин дээрх өөр нэгэн мэдээлэл та бүхэнд ч гэсэн онцгой сонин санагдах байх аа гэдэгт эргэлзэхгүй байна. 

«30 000 ЮАНИА ӨГӨӨД БМБ, БЕНЗ, ЛАНД РОВЕР ЗАХИАЛЖ БОЛНО» 

8e055c00-cfbc-45e4-aa3b-306f72e81b40,t-suv.jpg.jpg

Энэ бол уг сонин дээр гарсан нэгэн зурагт нийтлэлийн гарчиг юм. Нэгэн цахилгаан машины хувийн үйлдвэрт ажилладаг ажилчин залуу «Хэрвээ надад мөнгө санхүүгийн дэмжлэг олддог бол би хамт ажилладаг гурван нөхрийн хамтаар ердөө нэг хоногийн дотор 30 000 юаний өртөгтэй цахилгаан машин угсраад гаргаж чадна. Мөртлөө тэд нарын гадар арьсыг БМБ, Бенз, Ланд Роверийн сүүлийн үеийн загваруудыг дууриалган хийх боломжтой.» хэмээн ярьсан байх юм. 

Хятад хэлтэй залуус хэдэн зуу мянгаар тоологдохуйц олон байгаа тул энэ талын мэдээллийг өөрсдөө олоод үзчихнэ буй за. Би тэгээд уг мэдээллийг улам лавшруулаад хайж байтал Улаанбаатар хотын захирагч Су.Батболдын хойтон жилээс оруулж ирэх гээд байгаа «УБ скүүтерийн » мөнгөөр хамгийн сүүлийн үеийн хоёр хүний суудалтай мини, смарт загварын цахилгаан машиныг худалдан авч болох нь ээ! Тэдгээрийн зургийг дор нийтлэв.

Цахилгааны үнэ хөнгөлөгддөг шөнө оройн цагаар 8-10 цаг цэнэглэчихэд 130-150 км зам туулдаг. 50-60 км хурдлах чадвартай хоёр хүний суудалтай энэ суудлын тохилог тэрэг Улаанбаатарын маань түгжрэл, автозогсоол, хамгийн гол нь агаарын бохирдол зэрэг асуудлыг шийдэхэд туйлын хэрэгтэй эд мэт санагдав. Бас импортын шатахуунд гадагш урсдаг мөнгийг ихээхэн хэмжээгээр багасгах нь ч тодорхой. 
Тийм төрлийн автомашиныг 2-3 хүн ганц өдрийн дотор угсарч болдог хэмээх тэр ажилчин залуугийн үг л миний хувьд нар мандах шиг гэрэл гэгээ татуулаад явчихав. Хэрвээ ийм төрлийн үйлдвэрлэлийг эх орондоо үүсгэн хөгжүүлж чадвал хичнээн олон залуус ажилтай болох бол доо? Жинхэнэ эх орны маань ирээдүйн автомашины үйлдвэрлэлийн эхлэл тэр болохын сацуу ажлын байр олон мянгаар нэмэгдэнэ. Дээр нь засвар үйлчилгээ, сэлбэгийн худалдаа, борлуулалт гээд дагалдах ажлын байр ч олноороо гарч ирэх нь мэдээж. Миний санаа бол тэр хямд төсөр машин тэргийг дотооддоо л үйлдвэрлэх юм шүү. Бүр болдогсон бол Зуунмод хот, Налайх, Багануур, Чойр, Сайншанд, Дорнод, Дархан, Эрдэнэт гээд нийслэл хотоос алслагдсан бүс нутгуудад дээрх үйлдвэрлэлийг улсаас бодлоготой зохион байгуулж, үйл ажиллагааг нь дэмжээд зохих санхүүгийн урамшуулал олгоод эхлэвэл хот руу чиглэсэн их нүүдлийг хазаарлах чухал сэжим ч байж болох талтай.

Түүний хажуугаар цахилгаан автобусны үйлдвэрлэлээ ч дэмжье! Тэгэхийн тулд гол нь дэлхий нийтээрээ хятадаас хямд аваад байгаа тэр үнэнд багтаах буюу арай доогуур угсарч зах зээлд нийлүүлбэл тэр жинхэнэ эх оронч үйл ажиллагаа болж таарах биш үү? 

Засаг төрийн гар харах гэхээсээ илүү манай бизнесмэн хувийн хэвшлийнхэн энэ салбарыг анхааралтай судлаж уухайлан ороосой гэж хүсэх байна. Энэ нь зүйрлэн хэлэх юм бол анх компьютерийн технологи асар үнэтэй зарагддаг байсантай үетэй ихээхэн төстэй хэрэг л дээ! Мөнгө хатуу байх үед Сингапур Тайваниас хамгийн хямд сканнерийг худалдан аваад монголд зарахад 1 сая төгрөг болон түүнээс үнэтэй зарагддаг байлаа шүү дээ. Тэгээд манайхан компьютерээ өөрөө угсарч засдаг болсноос хойш компьютерийн хэрэглээ айл болгонд нэвтэрсэнтэй л адилхан зах зээлийн шинэ давалгаа түрлэг эхлэх гээд байна шүү. 

Хамгийн гол нь худалчхан хүнд бараг 1000-2000 төгрөгийн хооронд бүтэн өдрийн ажил албаа өлхөн залгуулчихаад байна гэхээр айл өрхийн амьжиргаанд хичнээн хямд төсөр тустай байх билээ дээ?

Хувьдаа машинтай нэг айл сардаа дундажаар бага гэхэд 400-500 төгрөгийн бензин хэрэглэдэг байх аа. Тийм хэмжээний шатахууны мөнгөө хэмнээд орон сууцны зээлээ төлөөд байхад барилгын салбараа дам дэмжсэн үйлдэл ч болж мэдэх юм шүү. 

Бид хэрвээ Дорнод Европ, Африк болон Латин Америкийн ядуу буурай оронд амьдарч байсан бол ийм ашигтай боломж тэр болгон тохиохгүй л дээ. Гол нь «Дэлхийн үйлдвэр» хэмээн нэрлэгдэх болсон өмнөд хөрш маань газрын тосны үнийн хараат байдлаас гарах асуудлыг стратегийн гол зорилго болгон ажилласны хүчинд одоо бидэнд ийм сайхан боломж олдож байгаа хэрэг.

Эцэст нь хэлэхэд автобусаа ч үйлдвэрлэе ! Ард нийтийн хэрэгцээт цахилгаан машинаа ч үйлдвэрлэцгээе! Гол нь хятадаас хямд төсөр худалдан авах биш заавал эх орондоо үйлдвэрлэх асуудлыг засаг төрөөс бодлоготой дэмжих хэрэгтэй байна. Ерөөсөө төрийн үүрэг бол энэ л юм шүү дээ! Харин ганц гуйх юм гэвэл уг машины үйлдвэрлэл рүү хутгалдан орчихоод үнийг нь битгий гурав дахин үржүүлээд байгаарай даа! Манай бизнесийн орчинд ажиллах амьсгалах таатай орчин ус агаар шиг хэрэгтэй байж таарна. Түлш шатахуунд урсгахаас хэмнэсэн зардлаар харин мөнгөн бороо оруулаад эхлэлгүй шууд өндөр хурдны замын бүтээн байгуулалтанд зарцуулах асуудлыг баталгуужуулан хуульчламаар санагдмой.

Санал болгох

Малчид аа, Мөрөөдөх хэрэггүй!!

Малчид маадгар явна. Шинэ хоршоо байгуулж, чинээлэг малчин болно гэж мөрөөдөөд, малилзаж сууна. МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар малчдад наалинхайтаад сүйд. Юу юугүй хоршоотой болгоод, 50 сая төгрөгийн зээл өгчих юм шиг бурж явна. Манай улс 64.7 сая малтай. Асар олон мал шүү. Хөдөө нутаг минь уудам тулдаа л энэ олон мал багтаж байгаа. Талдаа багтахаа байгаад, тайгыг хүртэл эзэлсэн л дээ. Ойн нялх моддыг өвөл, хаврын цагт буга, гөрөөстэй булаацалдан идээд, зэрлэг амьтдад идэх юм үлдээхээ байсан. Зэрлэг амьтан нутагладаг байсан ойд одоо мал сүрэг бэлчдэг болсон. Ямаан сүрэгт маань хадтай уулс хүрэлцэхээ байгаад, янгирынхаа бэлчээрийг булаасан.

7 өдрийн өмнө
МАН-ын уран нүүдэл буюу НИЙГМИЙГ ТӨЛӨӨЛӨХ 48 ХҮНИЙ ЖАГСААЛТ

Нэр цэвэр, толгой сийрэг, гар ажилсаг, олны танил байх гэсэн гол шалгуур тавьжээ. Үндсэндээ бол нэртэй айлын зүстэй хүүхдүүдийг МАН онилж, “Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэсэн Эртний Грекийн сэтгэгч Периклийн үгийг сануулах юм байна

15 өдрийн өмнө
С.Зоригийг зовоохоо боль!!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Булган гэдэг хүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хийх ээлжит тулааныхаа зэвсгээр сонгож авчээ. Гэвч энэ зэвсэг ир муутай юм. Ирлэж ирлэж ийм л ир оруулаа байлгүй. Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө уран мэхийг уралдуулан, Ц.Элбэгдоржийн сул талыг нь олж, сүрхий самбаатай тулалдаж байгаа гэж бодож суугаа биз. Ард түмний хувьд бол түүний тулаанд үзүүштэй юм алга. МАН-ын өнөө л хуучин мэх, танил арга байв.

23 өдрийн өмнө
Царцааны нүүдэл цараагаа тэлсээр байна

Тойргуудыг томруулсан учир царцааны нүүдэл зохион байгуулах нь зардал өндөртэй, зовлон ихтэй ажил. Гэвч үүнийг царцаачид тоохгүй бололтой. Нэгэнт тэжээсэн царцаагаа яаж ийгээд ашиглаж л таарна л даа. Харин ч царцааныхаа тоог богино хугацаанд эрчимтэй үржүүлэх, нүүдлийг яаралтай зохион байгуулахад анхаарч байгаа сурагтай. Даргын дэмжлэгтэй, бат ар талтай, бэлэн мөнгөтэй горилогсод царцаагаа нүүлгэж эхэлсэн бол бусад нь байдлыг ажиглан, тойрог хүлээж сууна.

1 сарын өмнө