Гадаад ертөнцөд хятад хэлээр мэдээлэл дамжуулдаг сүлжээнүүд дээр Өвөрмонголчуудын шудрага тэмцлийг дэмжсэн мэдээлэл тасралтгүй гарсаар байна. Тэнд Өвөрмонголчуудыг бахадсан, ялангуяа Монгол сургуулийн ахлах ангийн сурагчдын зоримог тэмцлийг дэмжсэн сэтгэгдлүүд маш олон байх ажээ.
Тэдгээр мэдээллийн дотор Си Зиньпингийн ердөө өнгөрсөн оны сард хэлсэн үгийг эшлээд ийм зүйл хэлж ярьж байсан хүн одоо Өвөрмонголчуудын хувьд тэс өөр бодлого хэрэгжүүлээд эхэлдэг нь яаж байгаа юм бол хэмээн гайхширч байгаагаа илэрхийлсэн байна. Си Зиньпингийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. Та бүхэн уншиж үзээд нэгийг бодож хоёрыг санана буй за.
"Хүн төрөлхитөн арьсны өнгө, хэл яриагаар ялгагддаг. Соёл иргэншлүүд өнгө хэлбэрийн хувьд л өөр байдаг. Харин дээр дор, сайн муугийн ялгаа зааг гээч зүйл үгүй юм. Өөрийн уг гарвааль, соёлыг бусдаас илүү хэмээн үзэж, бусдын соёлыг өөрчлөхөөр мугуйдлах, тэр ч байтугай өөрийн соёлоор орлуулах гэвэл ухамсрын төвшинд тэнэг, үйл ажиллагааны тал дээр гамшиг дагуулах бөлгөө. Хэрвээ хүн төрөлхитний соёл нэгэн өнгө загвартай болон хувирах бөгөөс дэлхий ертөнц маань дэндүү нэгэн хэвийн уйтгартай болон хувирах бусу уу."
СИ ЗИНЬ ПИН (2019 оны 05 сарын 15)