БНСУ төрөлт буурч байгааг шийдвэрлэх шинэ яамтай болно

2024 оны 5 сарын 132024-05-13
БНСУ төрөлт буурч байгааг шийдвэрлэх шинэ яамтай болно

Өмнөд Солонгосын удирдагч өнгөрсөн пүрэв гарагт хүн ам зүйн хямрал гүнзгийрч, төрөлт буурч байгааг шийдвэрлэх шинэ яам байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. 

Ерөнхийлөгч Юн Сук Ёол телевизээр хэлсэн үгэндээ “Үндэсний онцгой байдал гэж үзэж болох төрөлтийн түвшин бууралтыг даван туулахын тулд бид бүх хүчин чадлыг дайчлах болно" гэжээ.

Өмнөд Солонгос нь дэлхийн хамгийн бага төрөлттэй улс. Европын олон улс хүн амын хөгшрөлттэй тулгарч байгаа ч энэ өөрчлөлтийн хурд, үр нөлөөг цагаачлал бууруулж байна. Харин Өмнөд Солонгос, Япон, Хятад зэрэг улсууд хөдөлмөрийн насны хүн амын бууралттай тэмцэхийн тулд цагаач иргэдийг олноор нь хүлээн авахаас  зайлсхийж байна.

Эцэг эхийн цалинтай амралтыг сунгах, шинэ эцэг, эхэд мөнгөн  урамшуулал олгох, эрэгтэйчүүдийг хүүхэд асрах, гэрийн ажилд хувь нэмрээ оруулахыг уриалсан нийгмийн кампанит ажил төрөлтийн түвшинг бууралтыг зогсоож чадахгүй байна. Японы Засгийн газар хосуудыг хүүхэдтэй болоход нь урамшуулан дэмжих  үүнтэй төстэй арга хэмжээ авсан  ч тусыг эс олсноор сүүлийн жилүүдэд тус улсын удирдагч яаралтай арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм.

 

Санал болгох

ШХАБ-д элсэх дараагийн улс бол Монгол

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавров ШХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн уулзалтын дараа "ШХАБ-д элсэх дараагийн улс нь Монгол байх нь ойлгомжтой. Монгол Улсын газар зүйн байршлыг харвал ШХАБ-д элсэхэд бүрэн нийцнэ. Орос, Хятад болон ШХАБ-ын бусад бүх гишүүд Монголыг элсэхийг дэмжинэ" гэж ярьжээ

10 цагийн өмнө
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан Никки Хейли Доналд Трампад саналаа өгнө

Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан Никки Хейли түүний өрсөлдөгч болох Ерөнхийлөгч асан Доналд Трампад саналаа өгөхөөр төлөвлөж байгаагаа лхагва гарагт мэдэгдлээ

13 цагийн өмнө
Тайвань арлыг тойрон, Хятад улс цэргийн сургуулилалт хийж эхэллээ

Хятадын талаас "Энэ нь Тайванийн тусгаар тогтнолын төлөөх салан тусгаарлах үйлдлүүдийн чанга шийтгэл бөгөөд гадны хүчний хөндлөнгөөс оролцох, өдөөн хатгах үйлдлээс сэргийлэх хатуу анхааруулга" гэж онцлон мэдэгдэв. 

14 цагийн өмнө
Палестины тусгаар тогтнолыг Ирланд, Норвеги, Испани хүлээн зөвшөөрлөө

Ирланд, Норвеги, Испани улсууд тавдугаар сарын 28-наас эхлэн Палестиныг албан ёсоор тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрөөрч байгаагаа зарлалаа

15 цагийн өмнө