"Ulaanbaatar Хас Broncos" хожиж, "Bishrelt Metal" хожигдлоо

2024 оны 4 сарын 42024-04-04
"Ulaanbaatar Хас Broncos" хожиж, "Bishrelt Metal" хожигдлоо

Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолтууд өчигдөр эхэлсэн.

Сингапур, Индонези, Хонконг, Тайланд, Монгол, Малайзын лигт түрүүлсэн болон дэд аварга болсон 8 баг өрсөлдөж байгаа юм. Урьдчилсан шатнаас 4 баг нь 2-р шатны эрхээ авна. Харин 2-р шатнаас 2 баг нь үндсэн шатанд шалгарах юм. Өчигдөр болсон 4 тоглолтод Хонконгийн лигийн аваргууд, Индонезийн аварга болон дэд аварга баг эхний хожлоо авсан.

Манай улсын багууд болох “Хүлэгүүд” эхний тоглолтоо чадварлаг хийн хожиж, “Металл” хожигдлын хүлээсэн. Т.Санчир, Б.Билгүүн, О.Сэргэлэн, Д.Мөнхтүвшин нараар манлайлуулсан “Хүлэгүүд” тоглолтын эхнээс Сингапурын аваргуудыг илүүрхсэн. Улмаар үндсэн цаг дуусахад 98:74-өөр 24 онооны зөрүүтэй хожлыг авч чадсан. Үндэсний дээд лигт 8 дахь удаагаа түрүүлсэн тэд Сингапурын лигийн аваргуудын эсрэг багаараа 57 хувьтай шидэж, 23 оновчтой дамжуулалт өгсөн статистик үзүүлэлттэй байна. Уг багаас 6 тоглогч 10-аас дээш оноо авсан нь хожилд хөтөлсөн.

Тоглолтын оргил хэсэг Б.Билгүүн, Д.Мөнхтүвшин, Т.Санчир, О.Сэргэлэн нар талбайд гарсан нь “UG Arena”-д цугласан “Хүлэгүүд”-ийн хөгжөөн дэмжигчид тэднийг халуун алга ташилтаар угтан авсан явдал болсон. Тэгвэл аваргуудын лигт тоглож буй Монголын 2 дахь баг “Металл” эхний тоглолтоо үндсэн цагт 66:83-аар хожигдсон байна. "Металл”-аас Жеантал Силла 23, Т.Ууганбаяр 14 оноо авсан ба багаараа 22 удаа бөмбөг алдсан нь тун тааруу тоглолтыг харуулсан юм.

Санал болгох

Олимпод өрсөлдсөн баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзав

Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б. Баттүшиг “Парис-2024” зуны олимпын наадамд хүч сорьсон шигшээ баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

2 өдрийн өмнө