Дархан аварга Г.Өсөхбаярт хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

5
2024 оны 7 сарын 82024-07-08
Дархан аварга Г.Өсөхбаярт хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.

Энэ үеэр Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга, МУГТ Г.Өсөхбаяр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ.

Дархан аварга Г.Өсөхбаяр үндэсний бөхөөс төрж буй зургаа дахь Хөдөлмөрийн баатар болж буй. Түүнээс өмнө 1992 онд Х.Баянмөнх, 1994 онд Ж.Мөнхбат, 1998 онд Б.Бат-Эрдэнэ, 1999 онд Д.Дамдин, 2006 онд Д.Цэрэнтогтох нар хөдөлмөрийн баатар болсон.

449622471_8090088904390717_5283940584097600387_n.png

Санал болгох

Олимпод өрсөлдсөн баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзав

Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б. Баттүшиг “Парис-2024” зуны олимпын наадамд хүч сорьсон шигшээ баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

2 өдрийн өмнө