ТАНИЛЦ: Хамгийн олон давсан хүчит 5 бөх

2024 оны 7 сарын 112024-07-11
ТАНИЛЦ: Хамгийн олон давсан хүчит 5 бөх

Үндэсний их баяр наадамд хамгийн олон удаа давсан хүчит 5 бөхтэй танилц.

  • Дархан аварга Хорлоогийн Баянмөнх – Увс аймгийн Хяргас сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх төрийн наадамд 10 удаа түрүүлж, 250 удаа давжээ.
  • Дархан аварга Жигжидийн Мөнхбат – Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат 5 жил дараалан түрүүлж, 224 удаа давжээ.
  • Дархан аварга Дарийн Дамдин – Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, Гавьяат жүжигчин, дархан аварга Дарийн Дамдин улсын наадамд анх удаа 5 дараалан түрүүлсэн бөх юм. Тэр монгол бөхийн барилдаанд 219 удаа давжээ.
  • Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ – Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ төрийн наадамд хамгийн олон буюу 12 удаа түрүүлж, 193 удаа давжээ.
  • Дархан аварга Бадамдоригийн Түвдэндорж – Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, үндэсний спортын гавьяат мастер, дархан аварга Б.Түвдэндорж Үндэсний их баяр наадамд 7 удаа түрүүлж, 3 удаа үзүүрлэн, нийт 173 удаа давжээ.

Санал болгох

Олимпод өрсөлдсөн баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзав

Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б. Баттүшиг “Парис-2024” зуны олимпын наадамд хүч сорьсон шигшээ баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

2 өдрийн өмнө