“Монголын төмөр зам”-ын Д.Банзрагчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

2024 оны 7 сарын 172024-07-17
“Монголын төмөр зам”-ын Д.Банзрагчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Банзрагч ашиг сонирхлын үүднээс эрх мэдлээ урвуулан ашиглаж, “Монголын төмөр зам” ТӨХК-иас хэрэгжүүлж байгаа тендер, төсөлд БНХАУ-ын компаниудыг шалгаруулахын тулд тендер, төсөлтэй холбоотой мэдээллийг БНХАУ-ын “Ш”, “И” компанид дамжуулж байсныг Авлигатай тэмцэх газар илрүүлэн, шалгаж эхэлсэн юм. Д.Банзрагч мэдээлэл дамжуулсныхаа хариуд Хятадын дээрх компаниудын Монгол дахь төлөөлөгч Л.Т-ээс 37 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдоод буй. 

Уг хэргийг АТГ шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн юм. Нийслэлийн Прокурорын газар энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн 7 хоногт шилжүүлжээ.

 

Санал болгох