Зараар охидыг хуурч авчран, биеийг нь үнэлүүлжээ

2024 оны 7 сарын 222024-07-22
Зараар охидыг хуурч авчран, биеийг нь үнэлүүлжээ

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт (7 дугаар сарын 15-22) хэрэг бүртгэлтийн 32.360, мөрдөн байцаалтын 2.585 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 65 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Үүнийг ангилбал:

  • Хүний амьд явах эрхийн эсрэг 3,
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 73,
  • Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эрэг 5,
  • Өмчлөх эрхийн эсрэг 48,
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 4,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 2,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 25,
  • Бусад 6 хэрэг байна. 

Нийт 44.828 зөрчилд 44.430 хүнийг холбогдуулан шалгаж, 43.969 иргэнийг торгов. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 47.476-г нь эрх бүхий албан тушаалтан буюу цагдаагийн албан хаагч шийдсэн бол 514 -ийг нь шүүхээр шийдүүлжээ.  Үүнээс:

  • Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1544,
  • Танхайрах 81,
  • Хүний биед халдах 295,
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 399,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 41.029,
  • Бусад 1480 зөрчил байна.

Өнгөрөгч 7 хоногт олж тогтоосон хүн:

  • Оргодол 19,
  • Гэмт хэрэгт сэрдэгдсэн 42 хүн,
  • Оршин суугаа газраасаа сураггүй алга болсон 84 хүн,
  • Шүүхийн шийдвэрээр 46 хүн,
  • Зөрчил гаргасан 20 хүнийг олж тогтоолоо.

Шийдвэрлэсэн онцлог хэрэг:

  • “Би Ай Эм” ХХК энэ оны 3 дугаар сарын 12-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах “Дархан импекс” ХХК-ийн хашаанд хууль бусаар химийн бодис хадгалсан байна. Уг бодис нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалт”-д багтсан аж. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн байна. 
  • О.Н Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 44 дүгээр байрны 14 тоотыг 2023 оны 7 дугаар сарын 24-нөөс энэ оны 1 дүгээр сарын 25 хүртэл түрээслэх явцдаа цахим орчинд “Ажил хайж байгаа охид байвал холбогдоорой. Амархан ажил байна шүү” гэсэн зар түгээж, зарын дагуу ажил эрхлэхээр ирсэн охидын биеийг үнэлүүлжээ. Биеэ үнэлэхийг зохион байгуулж, орон байраар хангасан гэх хэрэгт холбогдуулан, иргэн О.Н-д энэ оны 7 дугаар сарын 2-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаад, 7 дугаар сарын 18-нд хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтайгаар Хан-Уул дүүргийн Прокурорын газарт хүргүүлжээ. 
  • Хүүхдийн эрх зөрчсөн 61 иргэнийг 18.300.000 төгрөгөөр торгож, гэр бүлээ удаа дараа хүчирхийлсэн 97 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлууллаа.

Санал болгох