Олимпын наадмаас хамгийн олон медаль хүртсэн шилдэг 10 тамирчин

2024 оны 7 сарын 222024-07-22
Олимпын наадмаас хамгийн олон медаль хүртсэн шилдэг 10 тамирчин

Хурд, хүч, тэсвэр тэвчээр, сахилга бат, уян хатан тууштай байдлаараа залуу насаа бүхэлд нь спортод зориулж тэр хэрээрээ олимпын наадмаас хамгийн олон медаль хүртсэн шилдэг 10 тамирчныг та бүхэнд танилцуулъя. 4 жилд нэг удаа болдог олимпоос 10 гаруй медаль авна гэдэг хэр их хугацааг зарцуулж, бас ямар золиос гарган уг амжилтыг бүтээснийг тэдний амжилт бидэнд ойлгуулах биз ээ. 

1. Майкл Фелпс /АНУ/: Усанд сэлэлт: нийт 28 медаль 23 алт, 3 мөнгө, 2 хүрэл

АНУ-ын усанд сэлэгч домогт Майкл Фелпс Олимпын наадмаас хүртсэн медалийн тоогоороо бүх цаг үеийн тамирчдыг тэргүүлдэг. Тэрээр анх 15 настайдаа 2000 оны Сиднейн олимпын наадамд оролцож байсан. Олимпын наадмаас авсан бүх медалийнхаа 8 алтан медалийг “Бээжин 2008”-аас авч байсан нь нэг олимпоос хамгийн олон медаль хүртсэн тамирчин болж рекорд тогтоож байсан билээ.

dykiajehpxzbil1ruficx2auubmqcpj1.jpg

2. Лариса Латынина /ЗХУ/ Гимнастик: нийт 18 медаль 9 алт, 5 мөнгө, 4 хүрэл

Лариса Семёновна Латынина нь хуучин Зөвлөлт холбоот улсын уран сайхны гимнастикч. Тэрээр 1956-1964 оны хооронд Олимпын 14 медаль, багийн төрөлд дөрвөн медаль хүртсэн. Түүнчлэн Лариса эрэгтэй, эмэгтэй гимнастикчдаас хамгийн олон олимпын алтан медаль хүртсэн рекордыг эзэмшдэг.

931383_800.jpg

3. Марит Бьорген  /Норвеги/ Гүйлтийн цана: (өвлийн олимп) нийт 15 медаль 8 алт, 4 мөнгө, 3 хүрэл

Норвеги улсын тамирчин Марит Бьорген нь эмэгтэйчүүдийн цанын түүхэн дэх цорын ганц 8 удаагийн олимпын аварга, Өвлийн олимпын түүхэнд бүх тамирчдын дунд хамгийн олон медаль хүртсэн тамирчин билээ. Үүнээс гадна тэрээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 удаа түрүү хүртсэн аварга тамирчин юм. 

norvezhka-marit-borgen-stanet-ekspertom-po-lyzhnym-gonkam-na-telekanale-viaplay_16868998872091968113.jpg

4. Николай Андрианов /ЗХУ/ Гимнастик: нийт 15 медаль 7 алт, 5 мөнгө, 3 хүрэл

ЗХУ-ын шилдэг тамирчин, Гимнастикч Андрианов улсаа төлөөлөн дөрвөн олимпын наадамд оролцож, долоон алтан медаль хүртсэн юм. Ингэхдээ 1976 оны Монреалын олимпоос дөрвөн алтан медаль зүүж байсан түүхтэй. Тэрээр 2011 онд 58 насандаа таалал төгссөн.

information_items_416.jpg

5. Уле Эйнар Бьорндален /Норвеги/ Биатолон: 13 медаль 8 алт, 4 мөнгө, 1 хүрэл

Тэрээр 1992 оноос спортын замналаа эхлүүлж, Олимпоос 6 алт, Дэлхийн 19 түрүү авч үнэмлэхүй амжилт гаргаж байсан тамирчин билээ. Мөн Дэлхийн цомын 6 удаагийн аварга, түүхэн дэх хамгийн олон медаль хүртсэн биатлончин. 2002 оны Солт Лейк хотод болсон өвлийн олимпод Уле Эйнар биатлоны төрөлд дөрвөн боломжит ялалтаас дөрөвт нь ялалт байгуулж, үнэмлэхүй олимпын аварга болсон юм.

311b55dd27758f2e2e73d6368b782319.jpg

6. Борис Шахлин /ЗХУ/ Гимнастик: нийт 13 медаль 7 алт, 4 мөнгө, 2 хүрэл

Борис Анфиянович Шахлин нь Зөвлөлтийн гимнастикч байсан. 12 настайдаа бүтэн өнчирч, ахынхаа хамт эмээгийнд амьдарч байсан Борис хүнд хэцүү амьдралаас өөрийн түүхийг тодоор бичиж чадсан. Тэрээр 1960 оны Олимпын аварга, 1958 оны дэлхийн аварга. Зуны олимпоос долоон алтан медаль хүртсэн 1960 оны зуны олимпын наадамд хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин юм.

De_Russische_Boris_Chaklin_in_aktie_aan_de_ringen,_Bestanddeelnr_919-5889.jpg

7. Эдоардо Мангиаротти /Итали/ Туялзуур сэлэм: нийт 13 медаль 6 алт, 5 мөнгө, 2 хүрэл

Түүний тамирчны замнал 1933 онд 14 настайдаа Триполид "Сэлэмний үнэмлэхүй" тэмцээнд түрүүлснээр эхэлсэн. Ийн 3 жилийн дараа буюу 17 настайдаа 1936 оны Берлиний олимпод анх оролцож байжээ. Тэрээр олимпын наадмаас 6 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаараа Италийн хамгийн олон медаль хүртсэн тамирчин юм.

7098cbe6752a8f47b1a3b5cdda86c66d.jpg

8. Ирен Вүст /Нидерланд/ Хурдан тэшүүр: (өвлийн олимп) нийт 13 медаль 6 алт, 5 мөнгө, 2 хүрэл

Вүст арван есөн настайдаа 2006 онд Итали улсын Турин хотод болсон өвлийн олимпын наадамд анх удаа оролцож 3000 метрийн төрөлд алтан медаль хүртсэн. Харин 2014 оны өвлийн олимпын наадамд тэрээр 2 алт, 3 мөнгөн медаль хүртэж, Сочигийн наадамд хамгийн олон медаль хүртсэн тамирчин болсон. Тэрээр  дэлхийн 7 удаагийн аварга, ганцаарчилсан зайн дэлхийн 15 удаагийн аварга, Европын 5 удаагийн аварга юм.

07olympics-briefing-ireen-wust-sub-mediumSquareAt3X.jpg

9. Такаши Оно /Япон/ Гимнастик: нийт 13 медаль 5 алт, 4 мөнгө, 4 хүрэл

Такаши Оно 1952 онд 3-р курсын оюутан байхдаа  Хельсинкийн олимпын наадамд анх удаа олимпод эх орноо төлөөлөн оролцож харайлтын төрөлд хүрэл медаль хүртсэн. Энэ нь Японы тамирчдаас гимнастикийн спортоор хүртсэн анхны медаль болж байсан түүхтэй. Тэрээр 4 олимпоос дараалан медаль хүртсэн амжилтыг гаргасан. Харин түүний энэ амжилтыг хожим Тани Рёоко эвдсэн бөгөөд ийм амжилтад хүрсэн Япон тамирчин хараахан гараагүй байна.

Takashi_Ono_1864k.jpg

10. Пааво Нурми /Финлянд/ Хөнгөн атлетик:  нийт 12 медаль 9 алт, 3 мөнгө

Пааво Йоханнес Нурми нь Финландын дунд болон холын зайн гүйгч байсан. Тэрээр 1920-оод онд гүйлтийн спортод ноёрхож байсан тул түүнийг "Нисдэг Финлян" "Хиймэл фин" гэж хочилдог байжээ. Нурми 1500 метрээс 20 километрийн зайд дэлхийн 22 албан ёсны дээд амжилт тогтоож, зуны олимпын наадмаас есөн алт, гурван мөнгөн медаль хүртсэн.

15604251201755085197.jpg

Санал болгох

Олимпод өрсөлдсөн баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзав

Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б. Баттүшиг “Парис-2024” зуны олимпын наадамд хүч сорьсон шигшээ баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

2 өдрийн өмнө