Авлигын 3 хэргийг шалгаж дуусжээ

2024 оны 7 сарын 222024-07-22
Авлигын 3 хэргийг шалгаж дуусжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 7 дугаар сарын 8-21-нд гэмт хэргийн шинжтэй 118 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 33-ыг нь хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорын хяналтад шилжүүлжээ. Одоо 77 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 916 хэрэг мөрдөн байцааснаас өнгөрсөн долоо хоногт 3 хэргийг шүүхэд шилжүүлэн, 12 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 900 хэрэг шалгагдаж байна. Эрүүгийн доорх хэргүүдийг мөрдөн шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ. Үүнд:

  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын удирдах албан тушаалтан Л эрх мэдлээ урвуулан ашиглаж, хахууль авсан гэх,
  • “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн удирдах албан тушаалтан Т бусдад давуу байдал бий болгосны хариуд хахууль авсан гэх,
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдах албан тушаалтан Д албаны эрх ашгийн эсрэг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үйлдвэрийн ашиг сонирхолд хүнд хор уршиг учруулсан гэх хэрэг

Санал болгох