Их насны морьд уралддаг 25 км зайд дугуйгаар уралдана

2
2024 оны 7 сарын 242024-07-24
Их насны морьд уралддаг 25 км зайд дугуйгаар уралдана

Монголын дугуйн холбооноос зохион байгуулдаг “Морь хурдан уу, дугуй хурдан уу" уралдааны даагаа нэхэх уулын дугуйн тэмцээн энэ сарын 27-ны өдөр Хүйдолоонхудагт болох гэж байна. Уулын дугуйн спортыг сурталчлан хөгжүүлэх, хичээллэгчдийн хүрээг тэлэх зорилготой уг тэмцээн өсвөр үе, мастер, сонирхогч, элит зэрэг нийт 22 насны ангиллаар явагдана. 
Дугуйчид уулын 25 км зам туулж өрсөлдөнө. Ийм зайд Үндэсний их баяр наадмаар их насны морьд уралддаг. Тиймээс энэ тэмцээнийг "Морь хурдан уу, дугуй хурдан уу" гэж нэрлэжээ. Дугуйчид хоорондоо өрсөлдөхийн зэрэгцээ их насны хурдан морьтой жич уралдана. Тэд 25 км замыг хурдан мориноос түрүүлж туулах зорилготой. Гэхдээ “Морь хурдан уу, дугуй хурдан уу" уралдааны үеэр морь, дугуй хоёр уралдана гэсэн үг биш. 25 км замыг хурдан морь хэдэн минут туулдаг вэ гэдгийг тооцож, тэр хугацаанд дугуйгаар уг замыг туулж чадах эсэхээ үздэг юм байна.

Санал болгох

Олимпод өрсөлдсөн баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзав

Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б. Баттүшиг “Парис-2024” зуны олимпын наадамд хүч сорьсон шигшээ баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

2 өдрийн өмнө