Хүнд өвчтэй 14 хүнийг ялаас чөлөөлжээ

2024 оны 7 сарын 242024-07-24
Хүнд өвчтэй 14 хүнийг ялаас чөлөөлжээ

Прокурорын байгууллага энэ оны эхний хагас жилд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн, 661 ялтныг хугацаанаас нь өмнө суллах, ялаас чөлөөлөх, дэглэм өөрчлөх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэжээ. Тодруулбал:
-561 хүнийг гэмт хэрэг үйлдэж, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн, нийгэмшүүлэх сургалтад хамрагдсан гэх үндэслэлээр хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоолгох;
-Хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан өвчний жагсаалтад заасан хүнд өвчтэй 14 хүнийг ялаас чөлөөлөх; 
-86 хүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал, засрал хүмүүжлийн байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх ангийн дэглэмийг нь өөрчлөхөөр дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна. 

Санал болгох