Зорчих эрхээ хязгаарлуулсан 161 хүний зорчих бүсийг өөрчилжээ

2024 оны 7 сарын 252024-07-25
Зорчих эрхээ хязгаарлуулсан 161 хүний зорчих бүсийг өөрчилжээ

Прокурорын байгууллага энэ оны эхний хагас жилд зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн 161 иргэний зорчих бүсийг өөрчилжээ. Тодруулбал:

-Их, дээд сургуульд элсэн суралцах хүсэлтийн дагуу 9,

-Ажил хөдөлмөр эрхлэх, ажил, сургуулиа өөрчлөх шаардлагатай 32,

-Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай болсон 7 иргэний эрхийг хангаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн саналыг хүлээн авсан байна.

Мөн дээрх хугацаанд хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтан хуульд заасан үүргээ биелүүлээгүй, ял эдлэхээс зайлсхийсэн иргэний ялыг хорих ялаар солиулсан тохиолдол өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар буурсан байна. Тодруулбал:

-Шүүхээс тогтоосон хугацаанд торгуулиа бүрэн барагдуулаагүй 55,

-Нийтэд тустай ажлыг зохих журмын дагуу хийгээгүй 152,

-Зорчих эрх хязгаарлах ял эдлэхээс зайлсхийсэн 146 хүний ялыг хорих ялаар солиулсан байна. 

Санал болгох