Боксын сугалаа гарлаа

1
2024 оны 7 сарын 262024-07-26
Боксын сугалаа гарлаа

Парис хотоос мэдээлж байна

“Парис 2024”- зуны олимпын  наадмын боксын төрлийн сугалаа боллоо. Манай улсаас  эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд ОУХМ Мөнгөнцэцэгийн Энхжаргал эхний даваандаа 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Италийн тамирчин Чараабитай тулалдах сугалаа татлаа. Харин 50 кг-ын жинд ОУХМ О.Есүгэн "Рио-2016" олимпын хүрэл медальт, Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Колумбын тамирчин Валиансатай тулалдах учраа таарав. Колумбын тамирчин өнөө жил 35 настай олимп, дэлхийн медальтай туршлагатай тамирчин юм.

ОУХМ М.Энхжаргал маргааш буюу 07 дугаар сарын 27-нд 21:30 цагаас,  О.Есүгэн 07 дугаар сарын 28-нд 18:36 цагаас эхний тулалдаанаа хийнэ. 

452701444_360275910510703_4024755147815175324_n.jpg
449206491_862849499047386_5591232987082378870_n.jpg

Санал болгох

Олимпод өрсөлдсөн баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзав

Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б. Баттүшиг “Парис-2024” зуны олимпын наадамд хүч сорьсон шигшээ баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

2 өдрийн өмнө