Жүдо бөхийн шигшээ багийн тамирчдын оноолт гарлаа

1
2024 оны 7 сарын 262024-07-26
Жүдо бөхийн шигшээ багийн тамирчдын оноолт гарлаа

Парис хотоос мэдээлж байна

“Парис-2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн барилдааны сугалаа боллооЗуны ХХХIII олимпын наадмын жүдо бөхийн жин тус бүрийн сугалаа боллоо. “ Парис-2024”  олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнд 5 тивийн 122 улсын эрэгтэй 192, эмэгтэй 186 нийт 378 жүдоч эмэгтэй 7, эрэгтэй 7 жинд хүч сорих юм.

Эмэгтэйчүүдийн 48 кгд Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, шинэхэн Ази тивийн болон дэлхийн аварга, ОУХМ  Б.Баасанхүү хүч үзнэ. Манай тамирчны жинд 31 бөх байна. Тэрээр эхлээд Мальта улсын бөхтэй. Ялаад Австри, Хятадын Хонгконгийн бөхчүүдийн ялсантай хүч үзнэ.

Эмэгтэйчүүдийн 52 кгд Залуучуудын дэлхийн аварга, залуучуудын олимпын наадмын мөнгөн медальт ОУХМ Л.Сосорбарам өрсөлдөнө. Түүний жинд 25 бөх байна. Манай тамирчин эхлээд Испанитай . Ялвал шөвгийн 8 д үлдэхийн төлөө Унгарын бөхтэй.

Эмэгтэйчүүдийн 57 кгд, дэлхийн хошой хүрэл медальт, Л.Энхрийлэн өрсөлдөнө.Түүний жинд 23 бөх байна. Манай тамирчин эхлээд Косово улсын Нора Гяховатай. Ялвал Недерланд, Германы бөхчүүдийн ялсантай.

Эмэгтэйчүүдийн -78 кгд үндэсний шигшээ багийн тамирчин О.Хүслэн хүч сорих юм. Манай бөх Экводорын Чала Ванессатай.

Эмэгтэйчүүдийн +78 кгд 25 бөх дэвжээнд гарна. Энэ жинд манай улсаас Азийн наадмын хүрэл, Ази тивийн мөнгөн медальт, ОУХМ А.Адьяасүрэн өрсөлдөнө. Манай бөх эхлээд Казахстаны Камила Берликаштай! Ялвал дэлхийн аваргын мөнгөтэй Туркийн Кайра Оздемир түүнийг хүлээж байна.

Эрэгтэйчүүдийн 60 кгд дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Э.Ариунболд өрсөлдөнө. Манай тамирчны жинд 25 бөх байна. Тэрээр D зоонд эхний барилдаанаа Египтын Сэми Юссритэй. Ялвал Францтай шөвгийн 8 д үлдэхийн төлөө хүч сорино.

Эрэгтэйчүүдийн 66 кгд дэлхийн хошой хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин Ё.Басхүү өрсөлдөнө. Түүний жинд 27 бөх байна. Манай тамирчин эхний тойрогт хийлж удаах барилдаанд Киргиз, Украйны ялсантай шөвгийн 8 -д үлдэхийн төлөө хүч сорих юм.

Эрэгтэйчүүдийн 73 кгд ОУХМ Б.Эрдэнэбаяр өрсөлдөнө. Тэрээр эхний даваанд Дэлхийн аварга Нилс Штамптай. Харин эрэгтэйчүүдийн -100 кгд Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Гончигсүрэн  улсаа төлөөлнө. Манай тамирчин эхний даваанд Дэлхийн аваргын хүрэл медальт, Израйлын Петр Палтчектэй.  Энэ жинд 25 бөх бий. Манай тамирчин ялвал Тажикстан, Францын бөхчүүдийн ялсантай!

Эрэгтэйчүүдийн +100 кгд ОУХМ О.Цэцэнцэнгэл өрсөлдөнө. Манай бөх эхний даваанд C хэсэгт сугалаа татаж Германы Эрик Амбрамовтой. Түүний жинд 23 бөх байна. Алдарт Тедди  D хэсэгт бий.

Санал болгох

Олимпод өрсөлдсөн баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзав

Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б. Баттүшиг “Парис-2024” зуны олимпын наадамд хүч сорьсон шигшээ баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

2 өдрийн өмнө