ОУХМ Б.Отгонболд чансаа тогтоох харваанд 54 дүгээр байрт жагслаа

2
2024 оны 7 сарын 262024-07-26
ОУХМ Б.Отгонболд чансаа тогтоох харваанд 54 дүгээр байрт жагслаа

Парис хотоос мэдээлж байна.

Өчигдөр олимпын наадмын байт харвааны чансаа тогтоох харваа болж өндөрлөлөө. ОУХМ Б.Отгонболд Бразилын тамирчин D’almeida Marcus-тай нэг аравчин дээр буюу 1 байн дээр харваж, чансаа тогтоов. Тэрээр урьдчилсан харваанд 72 сум тавьснаас 643 оноо авч (21 сумаа 10-т зоож), 54 дүгээрт эрэмбэлэгдлээ. Урьдчилсан харваанд өрсөлдсөн 64 тамирчин нийт оноогоороо жагсаж, 1-64 байрт эрэмбэлэгдэж байгаа юм. Цаашид хасагдах журмаар явах буюу дараагийн шатад 32 тамирчин тунаж, өрсөлдөнө. Түүний хувьд 08 дугаар сарын 01-нд хасагдах шатанд (1/32 нугалаа) урьдчилсан харваанд 11-т бичигдсэн Мексикийн Матиас Грандетай халз харвана. Мексикийн тамирчны тухайд 2004 онд төрсөн 24 настай, дэлхийн чансааны 17-т эрэмбэлэгддэг тамирчин аж.

451623620_1203712887304502_8327006507841770921_n.jpg

 

 

 

Гэрэл зургийг Ч.Ганбат, Д.Нямбилэг

Санал болгох

Олимпод өрсөлдсөн баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзав

Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б. Баттүшиг “Парис-2024” зуны олимпын наадамд хүч сорьсон шигшээ баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

2 өдрийн өмнө