Японы гимнастикч Шоко Мията архи ууж, тамхи татсаны улмаас олимпын багаа орхилоо

2024 оны 7 сарын 262024-07-26
Японы гимнастикч Шоко Мията архи ууж, тамхи татсаны улмаас олимпын багаа орхилоо

Японы уран сайхны гимнастикийн багийн ахлагч 19 настай Шоко Мията тамхи татсан, архи уусан хэргээр энэ долоо хоногийн эхээр эх орондоо буцаж иржээ. “The Guardian” сонинд мэдээлснээр 19 настай охин ёс зүйн дүрэм зөрчсөн нь тогтоогдсоны дараа түүнийг Японы шигшээ багаас хассан байна.

Даваа гарагт түүнийг тамхи татаж, архи уусан гэх мэдээлэл тус холбоонд ирсний  дараа хэргийг шалгасан аж. Харин маргааш нь тэрээр хэргээ хүлээн зөвшөөрчээ. Ингээд Монако хотод бэлтгэл хийж байсан түүнийг Япон руу буцахыг даалгасан байна  

Жунтендо их сургуулийн оюутан Мията 6-р сарын сүүл, 7-р сарын сүүлчээр Токио дахь Үндэсний сургалтын төвд бэлтгэлийн цагаараа тамхи татаж, архи ууж байснаа хүлээн зөвшөөрчээ. Японы гимнастикийн холбооны ёс зүйн дүрэмд шигшээ багийн гишүүд 20 ба түүнээс дээш настай байсан ч бэлтгэлийн үеэр тамхи татах, архи уухыг хориглодог.

Энэ талаар Японы Гимнастикийн холбооны дарга Тадаши Фүжита "Би Миятагаас болж асуудал үүсгэсэндээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна." "Би маш их харамсаж байна” гэжээ.

Өдгөө дөнгөж 19 настай Шоко Мията 2022 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, энэ оны эхээр болсон “NHK” цомын тэмцээнээс цавины бэртэлтэй байсан ч харайлтын төрөлд алтан медаль хүртсэн билээ.

Shoko-Miyata--145-07182024-bf3af7d950a84b9f899d717bd60dd393.jpg

Санал болгох

Олимпод өрсөлдсөн баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзав

Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б. Баттүшиг “Парис-2024” зуны олимпын наадамд хүч сорьсон шигшээ баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

2 өдрийн өмнө