Олимпын нээлт эхлээгүй ч рекорд шинэчлэгдлээ

2024 оны 7 сарын 262024-07-26
Олимпын нээлт эхлээгүй ч рекорд шинэчлэгдлээ

Зуны олимпын XXXIII наадмын нээлтийн ёслолын ажиллагаа эхлээгүй байгаа ч энэ олимпын анхны дэлхийн рекорд эвдэгдлээ.

Пүрэв гарагт болсон байт харвааны эмэгтэйчүүдийн урьдчилсан харваанд ( чансаа тогтоох) БНСУ-ын баг 2046 оноогоор Олимпийн рекордыг шинэчилсэн бол хувийн харваанд БНСУ-ын Лим Си Хен боломжит 720 онооноос 694 оноо авч , нутаг нэгт Кан Чэ Ены 2019 онд тогтоосон (692 оноо)дэлхийн рекордыг шинэчиллээ.

Эдүгээ 21 настай Лим Си Хен 2022 онд Азийн наадмын аварга болж, 2023 онд холимог багийн төрөлд ДАШТ-ий алтан медаль хүртэж байв.

Эмэгтэйчүүдийн хувийн харвааны олимпын аварга наймдугаар сарын 3-нд тодрох бөгөөд дашрамд сонирхуулахад энэ төрөлд ( эмэгтэй хувийн харваанд) БНСУ-ын харваачид 2008 оноос хойш алтан медалийг өөр орны тамирчдад алдаагүй байгаа билээ.

 

 

 

 

Ц.Энхтүвшин "Таван цагариг сонин"

Санал болгох

Олимпод өрсөлдсөн баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзав

Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б. Баттүшиг “Парис-2024” зуны олимпын наадамд хүч сорьсон шигшээ баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

2 өдрийн өмнө