Дэлхийн одод цугларсан олимпын нээлт өнөө шөнө 01:30 цагт болно

2024 оны 7 сарын 262024-07-26
Дэлхийн одод цугларсан олимпын нээлт өнөө шөнө 01:30 цагт болно

 Зуны олимпын наадмыг 3 дахь удаагаа зохион байгуулж буй Франц улс олимпын наадмын нээлтийн хэв маягийг эвдэж, шинэ өвөрмөц хэлбэрээр хийх гэж байгаа юм. Сена мөрний эрэг дээр Олимпын их наадмын хөшгийг нээнэ. Ингэснээр олимпын түүхэнд цэнгэлдэх хүрээлэнд нээлт хийгээгүй анхдагч улс болж үлдэнэ. Тиймдээ ч Франц улс Дэлхийд алдартай Нотр-Дам сүм, Эйфелийн цамхгийн зэрэг дурсгалт газруудаа оролцуулан Олимпын нээлтийг ёслол төгөлдөр, Дэлхийд гайхуулахаар хийхээр бэлэн болоод байна. Олимпын нээлтийг Дэлхийн 1,5 тэрбум хүн шууд үзнэ гэсэн тооцоолол гарчээ. Ийн Сена мөрний эрэг дээр болох олимпын нээлтэд хүлээлт өндөр байна.

Олон ододтой Олимпын нээлт

Нээлтийн ёслолд оролцохоор Загварын нийслэл Парис хотод олон одод чуулж байна. Тухайлбал Алдарт дуучин Селион Дион, Леди Гага, Аяа Накамура зэрэг уран бүтээлчид олимпын нээлтийн нэг хэсэг байх болно. Мөн Олимпын бамбарыг буухиалах хүмүүсийн тоонд алдарт реппер Snoop Dogg багтсан.

450386938_500776715934303_7470014214504728576_n.png

Олимпын наадмын туг баригчид

Нээлтийн ёслолд улс орныхоо тугийг мандуулан жагсах нь тамирчин бүрийн хүлээгээд байдаггүй нэр хүндтэй үүрэг байдаг. Олимпын наадмын туг баригчдын тоонд АНУ-ын НБА-ын од Леброн Жеймс, Польшийн алх шидэгч Анита Влодарчик, Катарын өндөр харайгч Мутаз Эсса Баршим, Италийн Жианмарко Тамбери нар улс, улсынхаа далбааг барин жагсана. Харин Монгол Улсын тугчаар Гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ О.Есүгэн нарыг сонгосон юм. 

Хүйсийн тэнцвэртэй анхны олимп

Парисын олимпын наадмыг анх удаа хүйсийн тэнцвэртэй харьцаагаар буюу 5250 эрэгтэй тамирчин, 5250 эмэгтэй тамирчинтайгаар зохион байгуулж байна. Олимпын нээлтэд 206 улсын 10,500 тамирчин оролцоно.

75.000 мянган цагдаа аюулгүй байдал хангана

Олимпын нээлтийг 300,000 гаруй хүн үзэх төлөвтэй байгаа бөгөөд тэднийг хамгаалахаар 45,000 цагдаа, түүний дотор терроризмын эсрэг сургуулилт хийсэн Францын элит тусгай интервенцийн хүчнийхэн багтжээ. Мөн Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар Дэлхийн олон орны төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нар олимпын нээлтийг үзэхээр Парист ирэх учраас тус улсын аюулаас хамгаалах хүчнийхэн Францын түүхэн дэх хамгийн том аюулгүй байдлын хүчнийг байрлуулжээ. Парист 75.000 цагдаа, цэрэг, хөлсний харуул эргүүл хийж байгаа юм. Зам, метроны буудлуудыг хаасан бөгөөд 44 мянга орчим хаалт босгосон байна. Мөн Сена мөрөн түүний эргэн тойронд оршин суугчид болон бусад хүмүүст зориулсан QR кодын нарийн систем бий болгожээ.  

Санал болгох

Олимпод өрсөлдсөн баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзав

Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б. Баттүшиг “Парис-2024” зуны олимпын наадамд хүч сорьсон шигшээ баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

2 өдрийн өмнө