Парисын олимпыг чимэх дур булаам 10 тамирчин

2
2024 оны 7 сарын 262024-07-26
Парисын олимпыг чимэх дур булаам 10 тамирчин

Хүн төрөлхтний их баяр Олимпын наадмаар олимп, дэлхийн рекордууд шинэчлэгдэж, тамирчдын амжилтууд сая сая хүмүүсийн анхаарлын татдаг. Үүнээс гадна өөрийн гоо үзэсгэлэнгээрээ олны анхаарлыг татдаг тамирчид ч байдаг. Тэгвэл уншигч та бүхэндээ 2024 оны Парисын олимпыг чимэх дур булаам 10 тамирчныг танилцуулъя. 

  1. Алиса Шмидт 25 настай Германы гүйлтийн тамирчин

Инстаграм болон Тикток дээр 7.2 сая дагагчтай Алиса Шмидт Парисын олимпод гоо үзэсгэлэнгээрээ гялалзахаар иржээ. Түүнийг Дэлхийн хамгийн тачаангуй тамирчин гэдэг. Шмидт 2017 оны Европын хөнгөн атлетикийн 20 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээнд Германы шигшээ багийн хамтаар 4х400 метрийн буухиа гүйлтийн тэмцээнд мөнгөн медаль хүртэж, гайхалтай од болж чадсан юм.

alicasmd_324706254_569395114706405_527370611283940316_n-821x1024.jpg
  1. Молли Каудери 24 настай Их Британийн хөнгөн атлетикийн /тулгууртай харайлт/ тамирчин

Их Британийн супер од Молли Каудери Глазгоу хотод болсон тэмцээнд 4.80 метрийн харайлтаар дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Мөн саяхан 6-р сарын 22-нд 4.92 метр дээгүүр харайж Их Британийн дээд амжилтыг шинэчилжээ. Энэ нь эмэгтэйчүүдийн хамгийн өндөр үсрэлтээр Дэлхийд долоодугаарт бичигдсэн юм. Тэрээр инстаграмдаа 283 мянган дагагчтай.

1ү.JPG
  1. Наталья Качмарек 26 настай Польшын хөнгөн атлетикийн тамирчин

Польшийн тамирчин Наталья Качмарек Токиогийн олимпын эмэгтэйчүүдийн 4х400 метрийн холимог болон холимог буухиа уралдаанаас алт, мөнгөн медаль хүртэж, улсынхаа дээд амжилтыг тогтоосон. Мөн 2024 оны Европын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд 400 метрийн зайд 48.98 секундийн амжилтаар Ирена Шевинскагийн /49.29/ амжилтыг эвдсэн. Тэрээр инстаграм хуудсандаа 138,000 дагагчтай

Capture.JPG
  1. Алиша Ньюман 30 настай Канадын хөнгөн атлетикийн /тулгууртай харайлт/ тамирчин

Өдгөө 30 настай тамирчин бүсгүй инстарагмдаа 565 мянган дагагчтай. Түүний хувьд Риогийн олимпод анх оролцсон. Энэ удаа Парисын олимпод амжилтаа ахиулахаар иржээ. Тэрээр мэргэжлийн тамирчнаас гадна загвар өмсөгчөөр ажилладаг.

GettyImages-945708782-scaled.jpg
  1. Лике Клавер 25 настай Нидерландын хөнгөн атлетикийн тамирчин

Инстаграмдаа 776 мянган дагагчтай тамирчин бүсгүй Лике Клавер 200 болон 400 метрийн зайд мэргэшсэн. Тэрээр 2023 онд Голлондын эмэгтэй багтай 4х400 метрийн буухиа гүйлтийн төрөлд дэлхийн аварга болж байсан. Мөн Токиогийн олимпод Нидерландыг төлөөлөн оролцсон.

1024x576a.jpg
  1. Калеб Дрессел 27 настай, усанд сэлэлтийн тамирчин

АНУ-ын багийг төлөөлж буй тэрээр дэлхийн 13 удаагийн аварга бөгөөд 100 метрийн эрвээхэй, 50 метрийн чөлөөт сэлэлт, 100 метрийн ганцаарчилсан сэлэлт, буухиа төрөлд олон тооны дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг. Түүний хувьд 3 жилийн өмнө болсон Токиогийн олимпоос таван алтан медаль хүртсэн.

буаөх.JPG
  1. Жулиан Алварес 24 настай, Аргентины хөл бөмбөгчин

Саяхан болсон Копа Америкийн аварга шалгаруулах тэмцээнд багийнхаа хамтаар цом өргөсөн Аргентин улсын тамирчин Жулиан Алварес олимпын наадамд оролцож байна. Олимпын наадмын хөлбөмбөгийн төрөлд 23-аас доош насны тамирчид ордог. Гэхдээ нэг багт 23-аас дээш насны 3 тамирчин оролцох эрхтэй байдаг.

баобпао.JPG
  1. Леон Маршан 22 настай Францын усанд сэлэлтийн тамирчин

Францын усанд сэлэгч Леон Маршан 400 метрийн ганцаарчилсан сэлэлтийн дэлхийн дээд амжилтын эзэн, 200 метрийн ганцаарчилсан холимог сэлэлт, 200 метрийн эрвээхэй сэлэлт, 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд улсынхаа дээд амжилтыг эзэмшдэг. Мөн тэрээр 2002 оноос хойш 400 метрийн төрөлд Дэлхийн дээд амжилтыг эзэмшин байсан /4:03.84/ Майкл Фелпсийн рекордыг өнгөрөгч оны долоодугаар сард /4:02.50/ болгож шинэчилсэн.

албклхыкбө.JPG
  1. Виктор Вэмбаняма 20 настай сагсан бөмбөгийн тамирчин

Инстаграмдаа 4.1 сая дагагчтай залуу тамирчин НБА-гийн драфтын 1-р сонголтоор “Сан Антонио Спөрс” багт орсон. "Вэмби" буюу "Харь гарагийнхан" хочит Виктор Вэмбаняма нь 2 метр 24 см-ийн өндөртэй.

аобжа.JPG
  1. Дарья Билодид 23 настай Украйны жүдоч

Украйны жүдо бөхийн залуу тамирчин Дарьяа 48 кг-ийн жинд 2019 оны Дэлхийн аваргаас алт, Европын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медальт хүртсэн. Мөн 2020 оны Токиогийн олимпод эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд хүрэл медалийн эзэн болсон. Тэрээр инстаграмдаа 470 мянган дагагчтай.

бйэү.JPG

Санал болгох

Олимпод өрсөлдсөн баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзав

Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б. Баттүшиг “Парис-2024” зуны олимпын наадамд хүч сорьсон шигшээ баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

2 өдрийн өмнө