Монгол Улс түүхэн барилга сэргээн засах инженертэй боллоо

2
2024 оны 7 сарын 262024-07-26
Монгол Улс түүхэн барилга сэргээн засах инженертэй боллоо

Соёлын өвийн үнэт зүйл болох түүхэн дурсгалт барилгын бүтэц, эвдрэл, гэмтэлд дүн шинжилгээ хийж, хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлах ажлыг орчин үеийн шинжлэх ухааны дэвшилтэт технологи, арга зүйд тулгуурлан гүйцэтгэх анхны монгол инженер мэндэллээ.

Нэн ховор энэ мэргэжлийн магистрийн хөтөлбөрийг Португал улсын Минхогийн Их Сургууль нээгээд 17 жил болж байгаа аж. Уг мэргэжлийг эзэмшихийн тулд Дэлхийн өнцөг булан бүрээс өндөр түвшний шалгуур хангасан 200 орчим инженер залуус өрсөлддөг байна. Тэгвэл Энхбатын Пүрэвдулам өндөр босготой, нэн ховор мэргэжлийн шалгаруулалтад тэнцэж, суралцсан анхны монгол хүн боллоо. Түүний хувьд Минхогийн Их Сургуулийн магистрын хөтөлбөрийн түүхэнд хамгийн өндөр оноог авч магистраа хамгаалжээ. Уг мэргэжлээр энэ жил Канад, Итали, Афганистан зэрэг улсын 12 мастер инженерүүд суралцан төгсжээ. 

Э.Пүрэвдулам 15 настайдаа АНУ-д ирж дунд сургуульд элсэн суралцан, ахлах сургуулиа “Шилдэг сурагч”-аар төгсөж, барилгын инженер мэргэжлээр Аляскагийн их сургуульд суралцан төгсжээ. Харин өнөөдөр Европт хамгийн ховор мэргэжлээр магистраа хамгаалаад байна. 

Тэрбээр магистрын судалгааныхаа ажлын хүрээнд өнгөрсөн хавар Монголын түүхэн, сүм хийдүүдийн модон эдлэлийн бүтэц, эвдрэлд дүн шинжилгээ хийж, эрсдэлийн үнэлгээ гарган, ирээдүйн оновчтой сэргээн засварлах саналыг боловсруулжээ. Ингэхдээ нийт 6 сүм хийдээс модны дээж авч анх удаа Европын лабораторид шинжилгээ хийсэн байна. 

452931077_2179728485744040_5411928058214167249_n.jpg

Санал болгох