14 хүн аврах хантаазгүйгээр завиар явж байжээ

2024 оны 8 сарын 82024-08-08
14 хүн аврах хантаазгүйгээр завиар явж байжээ

Хөвсгөл аймгийн Ханх сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид өдөр бүр Хөвсгөл нууранд завиар эргүүл хийж байна. Уг нуураар завиар аялж яваа гадаадын болон монгол жуулчдад аврах хантааз өмсөх, завины бүрэн бүтэн байдлыг шалгаж суух, аюулгүй байдлаа хангах заавар, зөвлөмж өгч байна.

8 дугаар сарын 6-ны өдөр гэхэд 56 иргэнд заавар, зөвлөмж өгч, аврах хантаазгүйгээр завиар явж байсан 14 хүнийг амралтын бааз руу нь буцаажээ. 

Аялал, амралтын үед иргэд гол, нуураар аялж зугаалахдаа аюулгүй байдлаа ханган, аврах хантааз заавал өмсөж хэвших, зориулалтын, бүрэн бүтэн завиар зорчихыг анхааруулж байна.

Санал болгох