Оношилгоонд оруулаагүй, татвараа төлөөгүй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй

2024 оны 8 сарын 272024-08-27
Оношилгоонд оруулаагүй, татвараа төлөөгүй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй

Улсын хэмжээнд энэ оны 7 дугаар сарын байдлаар үзлэг, оношилгоонд ороогүй 129 мянган тээврийн хэрэгсэл байна. Үүний 81.961 нь Улаанбаатарын дугаартай, 47.968 нь орон нутгийн дугаартай ажээ. Үзлэг, оношилгоонд оруулаагүй, татвараа төлөөгүй эдгээр машиныг өнөөдрөөс эхлэн, замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгээ Тээврийн цагдаагийн алба мэдээллээ. 

Замын хөдөлгөөний дүрэм

3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно

      Зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.

27.2. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ

        в/ тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, эсхүл зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй, бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татвар, агаарын бохирдлын төлбөрөө төлөөгүй, мөн энэ дүрмийн 3 дугаар хавсралтад заасан шаардлагын дагуу зохих таних тэмдгийг байрлуулаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;

 

Санал болгох