Дорнодын сурагчид Чух нууранд экологийн боловсрол эзэмшжээ

1
2024 оны 8 сарын 122024-08-12
Дорнодын сурагчид Чух нууранд экологийн боловсрол эзэмшжээ

Монголын шувуу хамгаалах төвийн харьяа Чух шувуу судлалын суурин 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 3-ны хооронд “Чух нуур хүүхдийн зуслан” хөтөлбөр хэрэгжүүллээ. “Монгол Дагуур, Чух нуурын ус намгархаг газрыг хамгаалах, тогтвортой ашиглахад орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь - Рамсарын талбай 924” төслийн хүрээнд Рамсарын бүс нутгийн төв-Зүүн Ази (RRC-EA) байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр уг зусланг анх удаа ажиллуулсан байна. 

чух 3.jpg

Зусланд Дорнод аймгийн төвийн болон Дашбалбар, Чулуунхороот, Баян-Уул, Баяндун сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн эко клүбийн гишүүд болон идэвхтэн 15 сурагч хамрагджээ. Тэдэнд экологийн боловсрол олгох, Монгол орны тогоруу болон тэдгээрийн амьдрах орчин, ус намгархаг газрын хамгаалал, эргийн болон усны шувууд, гар далавчтан, ургамлын судалгаа зэрэг биологийн олон янз байдлын талаар мэдлэг, ойлголт өгөхөд энэ зуслан чиглэсэн юм.

чух 4.jpg

Энэ хугацаанд сурагчид олон шинэ зүйл сурч, нөхөрлөн найзалж, цаг хугацааг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүллээ. Ирэх жилүүдэд үйл ажиллагаа, хөтөлбөрөө улам тэлж өргөжүүлэн, уламжлал болгон зохион байгуулахыг бид зорьж байна. Мөн энэхүү арга хэмжээг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах, тогтвортой хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг урьж байна.

чух 5.jpg

Санал болгох