horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа
post
Спорт

О.Бямба-Эрдэнэ хүрэл медалийн төлөө тулалдахаар боллоо

Их Британийн Ливерпүүл хотод болж буй сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ хүрэл медалийн төлөө рингэнээ тулалдахаар боллоо. Тэрээр маргааш медалийн төлөө эзэн орны тамирчин Камара Оделтэй учраа таарав. Хэрэв О.Бямба-Эрдэнэ өрсөлдөгчөө ялсан тохиолдолд Монголын боксчдын ДАШТ-ий 17 дахь медалийн эзэн болох юм. Түүний хувьд үндсний шигшээ багийн […]

post
Спорт

Залуучуудын олимпын медалийн загвар гаргах уралдаан зарлалаа

Олон улсын олимпын хорооноос 2026 онд Сенегалын нийслэл Дакар хотноо болох залуучуудын олимпын наадмын албан ёсны медалийн дизайн зохиох уралдааныг зарлалаа. Олимпын медаль нь зөвхөн шагнал төдийгүй спортын үнэт зүйл, олимпын хөдөлгөөний билэг тэмдэг болж ирсэн түүхтэй. Тиймээс ОУОХ нь уламжлал ёсоор ирэх наадмын медалийн загварыг олон улсын уралдаанаар тодруулж, залуу уран бүтээлч, дизайнеруудад Дэлхийн […]

post
Спорт

О.Бямба-Эрдэнэ ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа

Их Британийн Ливерпүүл хотноо үргэлжилж буй Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг жинд О.Бямба-эрдэнэ шөвгийн наймд шалгарлаа. Тэрээр Турк улсын тамирчин Некат Екинчитэй тулалдаж хажуугийн шүүгчдийн 3:2 саналаар өрсөлдөгчөө ялав. Одоогийн байдлаар түүний хувьд шөвгийн наймын тулаанд хэнтэй өрсөлдөх нь тодорхойгүй байна. Дашрамд дурдахад, энэ удаагийн ДАШТ-д олон улсын 68 орны 540 гаруй […]

post
Спорт

Уулын дугуйн УАШТ-ий шилдгүүд тодров

Монголын дугуйн холбооны томоохон уламжлалт тэмцээний нэг уулын дугуйн 2025 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ удаа “Авто ойл” ХХК-ний нэрэмжит Хандгайтын аманд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Ховд, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгууд болон Улаанбаатар хотын нийт 21 клуб, байгууллагын 130 гаруй шилдэг тамирчид оролцож, уулын замын сорилтод ур чадвар, хатуужлаа харууллаа. Тэмцээний […]

post
Спорт

Дугуйчид олон улсын тэмцээнээс алт, хүрэл медаль хүртлээ

Монголын дугуйн үндэсний шигшээ багийнхан өнгөрсөн амралтын өдрүүдэд дотоодын болон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцлоо. Тодруулбал, Монголын дугуйн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Roojai insurance” клубийн тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр Оманд зохион байгуулсан “Зафар классик-2025” уралдаанаас хүрэл медаль хүртэж, чансаагаа 25 оноогоор ахиулжээ. Уг уралдаан Мугсейл далайн эргээс Дарбаттын хүрхрээ хүртэл 174 км замд үргэлжилсэн […]

post
Спорт

Өсвөр, залуучуудын тамирчдад шигшээ багийн хувцас гардууллаа

Энэ сарын 11-14-ны өдрүүдэд Индонез улсын Жакарта хотод жүдо бөхийн 2025 оны өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн тамирчдад Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга бэлтгэлийн хувцас гардуулан өгч, тэмцээнд амжилттай оролцохыг хүсжээ. Дашрамд дурдахад, Ази тивийн аваргад өрсөлдөх шигшээ багийг дасгалжуулагч Г.Бат-Эрдэнэ удирдах бөгөөд дасгалжуулагчаар Э.Намуунцэцэг […]

post
Спорт

Чөлөөтийн эрэгтэй шигшээ баг Загребыг зорив

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцохоор өнөөдөр Хорватын нийслэл Загребыг зорилоо. 2025 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ 9 сарын 13-21-ний өдрүүдэд болно. Энэхүү тэмцээнд Монгол улсын үндэсний эрэгтэй, эмэгтэй шигшээ бүтэн багаараа оролцох юм. Дэлхийн аваргын дэвжээнд өрсөлдөх монголын эрэгтэй тамирчид 57кг Б.Мөнх-эрдэнэ (Төгс дэвжээ) 61кг Т.Түвшинтулга […]

post
Орон нутаг

“Мөрөөдлийн гоол” тэмцээн Говьсүмбэр аймагт эхэллээ

Боловсролын яам болон Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ) хамтран зохион байгуулж буй “Мөрөөдлийн гоол 2025” тэмцээн Говьсүмбэр аймагт өнөөдөр эхэлж байна. Энэхүү тэмцээнд 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хотын 9 дүүргийн ЕБС-ийн сурагчдаас шалгарсан шилдэг багууд 200 сая төгрөгийн шагналын төлөө өрсөлдөх юм. Тэмцээний үеэр олон улсын дасгалжуулагчид шилдэг тамирчдыг сонгон авч U17 ангилалд олон улсын […]

post
Дэлхий

Итали амжилтаа дархалж, Турк түүх бүтээсэн ДАШТ өндөрлөв

Волейболын эмэгтэйчүүдийн 2025 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд улсад 10 гаруй хоногийн хугацаанд болж, өчигдөр аваргууд, шилдгүүдээ тодрууллаа. “Парис 2024” олимпын аварга, 2024, 2025 оны Үндэстнүүдийн лигийн хошой аварга, ДАШТ-ий бүх тоглолтод нэг ч хожигдолгүй 36 дараалан ялсан амжилтаар итали бүсгүйчүүд амжилтаа дархалж, Дэлхийн аварга боллоо. Тэд алтан медалийн төлөө Туркийн шигшээ багтай өрсөлдсөн […]

post
Спорт

“Лос Анжелес” 2028 олимпын наадамд ажиллах боломжтой

“Лос Анжелес 2028” олимпын наадмын Зохион байгуулах хорооноос олимпын наадамд ажиллах нээлттэй ажлын байр зарлажээ. Тодруулбал спортын менежер, технологи, маркетинг, түншлэл, тээвэр ложистик, байр, тогтвортой хөгжил, хүний нөөц, хууль, аюулгүй байдал, дэд бүтэц, бамбарын буухиа зэрэг чиглэлүүдээр нийт 41 ажлын байр зарлагдсан байна. Дээрх ажлын байранд горилж буй хүмүүс тодорхой хэлтэс, албанд өөрийн ур чадвараа […]

post
Спорт

Монголын волейболын холбоог Н.Амарзаяа удирдана

Монголын Волейболын холбооны ээлжит бус чуулган 09-р сарын 06-ны өдөр болж, шинэ Ерөнхийлөгчөө сонголоо. Энэ удаагийн чуулганд 202 төлөөлөгч ирэхээс 187 төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсон байна. Тус холбооны ерөнхийлөгчид 3 нэр дэвшигч өрсөлдсөнөөс Намсрай овогтой Амарзаяа олонхын саналаар волейболын холбооны 11 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Ингэснээр түүний хувьд Волейболын холбоог удирдах анхны эмэгтэй Ерөнхийлөгч болж байна. […]

post
Спорт

30 сая төгрөгийн шагналын сантай ахмад бөхчүүдийн барилдаан болно

Монгол улсын Их хурлын гишүүн, Эдийн засгийн Байнгийн хорооны дарга Р.Сэддоржийн санаачилгаар Монгол улсын шилдэг аймаг Өмнөговь аймгийн нэрэмжит “Ахмад бөхчүүдийн барилдаан”-ыг аравдугаар сарын 04-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болжээ. Тус барилдааны шагналын сан 30 сая төгрөг бөгөөд түрүү бөх 3 сая, үзүүр бөх 2, их шөвөг 1, дунд шөвөг хагас сая төгрөгийн […]

post
Спорт

А.Хүслэн дугуйт цанын Азийн цомоос хүрэл медаль хүртлээ

    Казахстаны Астана хотод болж буй дугуйт цаны Азийн цомын тэмцээнээс гүйлтийн цанын Үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн 200 м-ийн зайд хүрэл медаль хүртлээ. Тэрээр урьдчилсан шатнаас нэгээр гарч, финалд өрсөлджээ. Мөн “Милан, Кортина-2026” өвлийн олимпын наадамд оролцох эрхийн оноогоо ахиулжээ. Түүний хувьд өнгөрсөн жилийн дугуйт цанын залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн тамирчин юм. Азийн цомд […]

post
Спорт

Месси ирэх оны ДАШТ-д оролцох эсэх нь тодорхойгүй байна

2026 оны зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 19-нд АНУ, Мексик, Канад зэрэг улсуудад хөлбөмбөгийн 23 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэгвэл ирэх ДАШТ-д оролцох эсэхээ шийдээгүй байна гэж алдарт хөлбөмбөгчин Лионел Месси мэдэгджээ. Тэрээр “Насаа бодвол дараагийн ДАШТ-д оролцоно гэдэгтээ би эргэлзэж байна. Логикоор ийм магадлал бага. Саяхан миний гэмтэл бэртэл илааршсан боловч […]

post
Нийтлэлчийн булан

Волейбол ДАШТ: Шилдэг 4 багийн цусгүй тулаанд хэн ялж, финалд шалгарах вэ?

Волейболын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд өрсөлдөх багууд өчигдөр бүрэн тодорлоо.    Бразилын шигшээ баг энэ тэмцээний таамагт нэрлэгдээгүй. Тэд шөвгийн наймд шалгарсан Францын шигшээ багийг 3:0 харьцаагаар хожсоноор хагас шигшээд шалгарлаа. Харин нөгөө талд ДАШТ-ий алт, хошой мөнгө, хошой хүрэл медальт АНУ-ын шигшээ баг “Мелисса Варгас”-аар хүч нэмсэн Туркийн шигшээтэй тоглож, 3:1 […]

post
Спорт

Маргааш дуатлоны Азийн цомын тэмцээн эхэлнэ

Маргааш буюу есдүгээр сарын 06-нд Монгол Улсад анх удаа дуатлоны Азийн цомын тэмцээн эхэлнэ. Хүй долоон худагт болох тус тэмцээний эрэгтэй, эмэгтэй элит төрөл болон сонирхогчдын ангилалд Сингапур, Япон, БНХАУ, Индонез, Монгол зэрэг орны 80 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ. Элит тамирчид 5 км гүйж, 30 км дугуйгаар уралдаад, 5 км гүйж барианд орох бол […]

post
Спорт

Шүүгч Ө.Батцэцэг Азийн аваргуудын лигт ажиллалаа

Азийн хөлбөмбөгийн холбоо, МХБХ-ны элит туслах шүүгч Ө.Батцэцэг Азийн эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн урьдчилсан шатны “D” хэсгийн тоглолтуудад шүүгчээр ажиллалаа. “T” хэсэгт Лаосын “Мастер 7”, БНАСАУ-ын “Наегохианг”, Тайванийн “Каошиун Аттакерс”, Бутаны “Ар Ти Си” клубүүд өрсөлдсөн бөгөөд Ө.Батцэцэг хоёр тоглолтод туслах шүүгчээр томилогдон ажилласан байна. Тэрээр 2024 онд мөн энэ тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудад ажиллаж байсан […]

post
Ярилцлага

О.Сонинбаяр: Судалгаа, мэдлэгтэй байгаа учраас л тайлбар хийж буй, энэ миний ажил

Волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг тайлбарлан хүргэж буй МҮОНРТ-ийн сэтгүүлч, тайлбарлагч О.Сонинбаяртай ярилцлаа. Түүний хувьд 10 гаруй жил спортын сэтгүүлчээр ажиллаж байгаа юм. Тэрээр өвөл, зуны олимпын наадам болон тив Дэлхийн олон тэмцээн, уралдаан дээр ажиллаж байсан туршлагатай нэгэн. Түүний тайлбарт дуртай олон хүмүүс байдгийн зэрэгцээ шүүмжилдэг хэсэг ч бий. Тиймээс түүнтэй тайлбар болоод мэргэжлийн онцлогийн талаар […]

post
Спорт

Дэлхийн жишигт нийцсэн 11 хөлбөмбөгийн талбай байгуулна

Боловсролын яам болон Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ) хамтран ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тус тэмцээний хүрээнд Боловсролын сайд П.Наранбаяр, МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар нар уулзаж, бэлтгэл ажил болоод цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцжээ. “Мөрөөдлийн гоол” тэмцээн 21 аймаг, 330 сумын ЕБС-иудын дунд охид, хөвгүүдийн хоёр насны ангиллаар болно. Цаашид Олон улсын […]

post
Ярилцлага

Н.Ариун-Эрдэнэ: Айлын том хүүхдүүд “Би бусдын төлөө байх ёстой” гэсэн ойлголттой байдаг

Зарим эцэг эхчүүд “Хүүхдээ жаахан томрохоор нь дүүг нь гаргаж өгнө. Харчихна биз. Ойрхон төрвөл хүүхэд хүүхдээ хараад, хамт өсөхөд болно” гэх зэргээр ярьдаг. Гэвч энэ нь айлын том хүүхдүүдэд сэтгэл санаа, бие махбодын дарамт болдог байна. Үүнээс шалтгаалан айлын томууд гадуурхагдсан мэдрэмж авч, “Би бусад хүнийг авч явах ёстой. Дүүгээ харах ёстой” гэсэн сэтгэл […]

post
Нийгэм

“Baran” группээс болж Монголын олон компани санхүүжилтээ авч чадаагүй хохирсон гэв

Баруун бүсийн усан хангамжийн төсөлд оролцогч “Baran group limited” компанийн үйл ажиллагаанаас болж Монголын олон компани хохирсон  талаар “НБИК”, Ricon”, “Монкон НБИК”  компаниуд мэдээлэл хийлээ. “Ricon” компанийн захирал н.Цэндээ: Тухайн төсөлд гэрээ байгуулж орсон монгол бүх компаниуд хүнд нөхцөл байдалд орчихсон, санхүүжилтээ авч чадаагүй эдийн засгаараа хохироод байна. Баруун бүсийн усан хангамжийн төсөл дээр Израйл […]

post
Спорт

Бокс ДАШТ: Манай тамирчдын сугалаа гарлаа

Өнөөдөр Их Британи улсын Ливерпүүл хотноо боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Нийт 66 орны 540 боксчин энэ удаагийн тэмцээнд хүч сорьж буй юм. Эдгээрээс “Парис 2024” олимпын наадмаас медаль хүртсэн 30 гаруй боксчин, тэмцээнийг зохион байгуулагч Англи улсаас 16 тамирчин өрсөлдөх гэж байна.   Харин Монгол улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 5 тамирчин оролцохоор […]

post
Спорт

Монголын шүүгч Б.Хаш-Эрдэнэ “ AFC Challenge League ”-т ажиллалаа

АХБХ-ны клубийн түвшний шинэ тэмцээнүүдийн нэг болох “AFC Challenge League”-ийн плэй-офф шатанд Монголын дээд лигийн багууд оролцсоноос гадна Монголын шүүгч Б.Хаш-Эрдэнэ томилгоо авч ажиллалаа.  Тэрээр Бутан улсын “Паро” клубийн талбайд Афганистаны “Абу Муслим” клубтай хийсэн зочин тоглолтод томилогдсон байна. Тоглолт ширүүн өрсөлдөөнтэй болж, шүүгчийн нэмэлт цагт Бутаны баг хожиж, дараагийн шатанд шалгарлаа. “AFC Challenge League”-ийн […]

post
Спорт

Волейболын холбооны шинэ ерөнхийлөгчид өрсөлдөх хүн 100 сая төгрөгийн дэнчин тавина

Яг нэг жилийн өмнө Монголын Волейболын холбооны ээлжит чуулган болж, шинэ ерөнхийлөгчөө сонгож байсан билээ. Тухайн үед тус холбооны 10 дахь ерөнхийлөгчөөр “Багануур” ХК-ийн ерөнхий захирал, Хэнтий аймгийн волейболын холбооны тэргүүн, Дашдаваагийн Түвшинжаргалыг сонгосон. Гэвч шинэ ерөнхийлөгч жил хүрэхгүй хугацаанд үүрэгт ажлаа өгснөөс хойш МВХ удирдлагагүй, Үндэсний дээд лигийн шинэ улирал хэзээ эхлэх нь тодорхойгүй […]

post
Спорт

The League: Тасалбар 9-дүгээр сарын 9-ээс худалдаанд гарна

МСБХ-ны 2025-2026 оны шинэ улирал ирэх аравдугаар сарын 1-нд хөшгөө нээнэ. Сар хүрэхгүй гаруй хугацаа үлдсэн энэ өдрүүдэд тамирчдын шилжилт хөдөлгөөн ерөнхийдөө цэгцэрч байх шиг байна. Тэгвэл шинэ улирлын тасалбар есдүгээр сарын 09-ээс худалдаанд гарахаар болжээ. Улирлын тасалбараар плей-офф, финал, “Бүх одод”-ын болон онцгой тоглолтуудыг үзэх боломжтой аж. Эргэн сануулахад өнгөрсөн улиралд “Хасын Хүлэгүүд” баг аваргаа […]

post
Спорт

Олимпын аварга Имане Хелиф Дэлхийн боксын холбоог шүүхэд өгчээ

“Парис 2024” олимпын наадмын аварга, Алжирын боксчин Имане Хелиф Дэлхийн боксын холбооны шийдвэрийг эсэргүүцэн давж заалджээ. Хелиф давж заалдах хүсэлтээ Спортын арбитрын шүүхэд өгсөн байна. Түүний хувьд маргааш буюу есдүгээр сарын 04-нд Английн Ливерпүүл хотноо эхлэх боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохооргүй болсон.     Учир нь Дэлхийн боксын холбоо тамирчдыг генетикийн гэрчилгээгүй бол тэмцээнд оролцохыг […]

post
Спорт

Намрын улирлын барилдааны тов гарлаа

 МҮБХ-оос есдүгээр сард зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарийг танилцууллаа. Намрын улирлын нээлтийн барилдаан есдүгээр сарын 13-нд Хубилай хааны 810 жил, Монголын барилгын салбарын 99 жил, Хубилай зочид буудлын нээлтэд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар эхлэх аж.

post
Спорт

Хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ баг өнөөдөр Тайландын багтай тоглоно

Монголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны залуусын шигшээ баг 2026 оны AFC U-23 Азийн Аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эхний тоглолтоо өнөөдөр хийнэ. Тэд 20:30 цагаас талбайн эзэн Тайланд улсын багтай тоглох юм. Үүний дараа Малайз, Ливаны шигшээ багуудтай учраа таарна. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Артур Ферриера ажиллаж буй бөгөөд тэд өнгөрсөн долдугаар сараас эхлэн бэлтгэл, сургуулилалтаа […]

post
Спорт

Волейболын ДАШТ-ий шилдэг 8 багийн өрсөлдөөн өнөөдөр эхэлнэ

Волейболын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд үлдсэн багуудын гал гарсан өрсөлдөөнтэй тоглолт өнөөдөр эхэлнэ. Ази тивийн төлөөлөл Японы шигшээ, Нидерланд, олимпын аварга Итали, Франц, олимпын аварга Бразил, Польш, олимпын аварга АНУ, Туркийн шигшээ багууд шилдэг наймд үлдсэн. Тэгвэл өнөөдрөөс эхлэн Дэлхийн аваргын цомд аль баг нь нэг алхмаар ойртохоо шийднэ. Эхний тоглолт Япон […]

post
Спорт

Монголын бүх ард түмний спортын наадам хоёр байршилд зэрэг болно

Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам есдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Улаанбаатар хот, Баянхонгор аймагт нэгэн зэрэг болно. Энэ наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 291 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 3252 тамирчин 879 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Үүнэс Баянхонгор аймагт спортын 17, Улаанбаатарт спортын 11 төрлийн тэмцээн болно. Баянхонгор аймаг сүүлийн жилүүдэд […]

post
Ярилцлага

Нэвтрүүлэгч болох мөрөөдлөө Монголоос эрсэн япон охин

Алс хол арлын Япон орноос уудам Монголыг зорин ирсэн Осакагийн Боловсролын их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан Ханда Канонтой ярилцлаа. Тэрээр нэвтрүүлэгч болохоор суралцаж байгаа бөгөөд дадлагаа “NTV” телевизэд хийж буй юм. Осакагийн телевизэд цагийн ажил хийдэг тэрээр Японд нэвтрүүлэгч болоход өндөр шалгууртай байдаг тухайгаа хуваалцсан юм. Ханда чухам яагаад Монголыг зорин ирж, дадлага хийж буйг […]

post
Спорт

Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн орчин нөхцөлийг сайжруулахыг даалгав

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам ССАЖЗЯ-ны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо болон харьяа Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр 2028 онд АНУ-д болох “Лос-Анжелес-2028” зуны олимп, паралимпын наадамд өндөр түвшинд бэлтгэн оролцуулах, Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн орчин […]

post
Спорт

Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш Баянхонгор аймагт эхэлнэ

2025 оны шатрын улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63 дахь, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээн 9-р сарын 3-наас 15-ны өдрүүдэд Баянхонгор аймагт болно. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг хүлээн авч уулзлаа. Улсын аваргын өрсөлдөөнд 2024 оны Улсын аварга тамирчид болон 2025 оны Улсын аварга […]

post
Спорт

Холимог тулаанчид Азийн залуучуудын аваргаас 2 хүрэл медаль хүртлээ

Холимог тулааны 2025 оны Ази тивийн Залуучуудын (U-18) аварга шалгаруулах тэмцээн 08 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд Бахрейн улсын нийслэл Манама хотод болж өндөрлөлөө. Тэмцээнд Ази тивийн нийт 20 орны 200 гаруй тамирчид уламжлалт болон модерн гэсэн холимог тулааны хоёр төрлөөр өрсөлдсөн юм. Харин манай улсаас 6 тамирчин 1 дасгалжуулагч, 1 шүүгчийн бүрэлдэхүүнтэй баг оролцсоноос модерн […]

post
Спорт

Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит тэмцээн болно

МҮЭСТО-ны “Тэмүүжин” спорт зааланд мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд барилдаж байсан Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит сүмо бөхийн U-15 нас (2010, 2011, 2012 он)-ны улсын аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 20-нд болно. Дөрөв дэх удаагийн тэмцээнээс шалгарсан хоёр хүүхдийг Япон улсын “Asahigaoka” ахлах сургуульд 100 хувийн тэтгэлэгт хамруулах аж. Нэрэмжит тэмцээний эзэн Б.Ганболд нь мэргэжлийн сүмод маэгаширагийн […]

post
Спорт

16 хүртэлх насны шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо өнөөдөр хийнэ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны U16 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнд оролцож буй монголын 16 хүртэлх насны шигшээ баг өчигдөр БНСУ-ын шигшээ багтай тоглож 59:85 харьцаагаар хожигдлоо. Манай баг хэсгийн эхний тоглолтоо өмнөд хөрш БНХАУ-ын багтай хийж 45:103 харьцаагаар мөн хожигдсон. Харин өнөөдөр сүүлийн тоглолтоо Малайзын багтай хийнэ. […]

post
Спорт

Я.Синнер АНУ-ын нээлттэй тэмцээний шөвгийн 16-д шалгарлаа

АНУ-ын нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн 2024 оны аварга Янник Синнер Канадын теннисчин, Дэлхийн чансааны 27-д эрэмбэлэгдэж буй Денис Шаповаловыг хожсоноор энэ удаагийн тэмцээний шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ авлаа.  Дэлхийн чансааг тэргүүлж буй Я.Синнер Д.Шаповаловыг ялснаар 2008 онд Рожер Федерерийн тогтоосон амжилтаас хойш Нью-Йоркт аваргын цомыг жил дараалан хүртсэн анхны теннисчин болох зорилгодоо дахин нэг алхам […]

post
Спорт

Эмэгтэй шигшээ баг Зүүн Азийн АШТ-д 5-р байрт оров

Зүүн Азийн волейболын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 26-31-ний өдрүүдэд Хонконгод болж өндөрлөлөө. Эл тэмцээнд өрсөлдсөн Монгол Улсын волейболын эмэгтэй шигшээ баг тавдугаар байрт орлоо. Тодруулбал манай баг Тайваний багт 3:0, талбайн эзэн Хонконгийн багт 3:2 харьцаагаар тус тус хожигдсон. Ингээд байрлал ахиулахын төлөөх тоглолтод Макаогийн багийг 3:0-ээр хожиж, ийн тавдугаар байрт орлоо. Энэ […]

post
Нийтлэлчийн булан

Дуулиан, шуугиантай ДАШТ-ий шөвгийн 8-ын сүүлийн хоёр баг өнөөдөр тодорно

Волейболын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16 багийн тоглолт өнөөдөр өндөрлөнө. Ингэснээр шөвгийн 8-д өрсөлдөх багууд тодрох юм. Одоогийн байдлаар Япон, Нидерланд, Итали, Франц, Бразил, Польшийн шигшээ баг өрсөлдөгчөө ялж, хасагдах шатанд шалгараад байгаа юм. Харин өнөөдөр олимпын аварга, Парисын олимпын мөнгөн медальт АНУ-ын шигшээ Канадын багтай, Дэлхийн чансааны 5-д эрэмбэтэй Туркийн баг Словенийн […]

post
Спорт

Өсвөрийн жүдочид 1 алт, 2 хүрэл медальтайгаар ДАШТ-ээ өндөрлүүлэв

Жүдо бөхийн өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Болгарын София хотноо болж өндөрлөлөө. Энэ жилийн ДАШТ-ий багийн төрөлд өрсөлдсөн монголын холимог баг тавдугаар байр эзэлж, тэмцээнээ дуусгалаа. Манай баг “B” хэсэгтээ Тайвань, Олон улсын жүдо бөхийн холбооны багийг тус тус ялсан. Харин хагас шигшээд Узбекстаны багт хожигдож, улмаар хүрэл медалийн төлөө Польшийн багт мөн ялагдаж ийн […]