horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107

Яамд

post

Ж.Энхбаяр: Ерөнхийлөгч дуудсан

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраас өнөөдөр сэтгүүлчид дараах мэдээллийг тодрууллаа. -Ямар үндэслэлээр Эдийн засаг, хөгжлийн сайдаар Б.Чойжилсүрэнг тавих гэж байгаа юм бэ? -Засгийн газраа хэрхэн байгуулах, танхимаа хэрхэн бүрдүүлэхийг Ерөнхий сайд өөрөө шийдэх онцгой бүрэн эрхтэй. Тэгэхээр үүнийг Ерөнхий сайдаас асуух хэрэгтэй. -Таныг Батлан хамгаалахын сайдаар тавих гэж байгаа гэдэг үнэн үү? -Мэдэхгүй. Та нар […]

post

Төрийн албаны хуулийг хэрэгжүүлэх чадамж ТАЗ-д алга

Төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй хүнийг төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд дур мэдэн тавьдаг явдал МАН-ын эрх барьж буй он жилүүдэд жирийн үзэгдэл болох янзтай. Төрийн албаны зөвлөл түүнийг нь илрүүлж, хууль хэрэгжүүлэхийг шаардахаар том толгойтой сайд, дарга нарын хэн нь ч тоодоггүй юм байна. Төрийн албаны тухай хуулийг зөрчих нь, хэрэгжүүлэхгүй байх нь […]

post
Яамд

Баавгайн тухай мэдээллийг цахимаар харах боломж бүрдүүллээ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутгаар дайрдаг төмөр замын Салхит өртөө, Хараа голын гүүрний ойролцоо 2026.11.02-ны 16:50 цагийн үед баавгай мод хугалах, архирах чимээ гарчээ. Хонгор сумын хэсгийн төлөөлөгч, дэд хурандаа Ч.Балжинням, хэсгийн цагдаа, ахлах ахлагч П.Еламан, дэд ахлагч Б.Өсөхбаяр нар тус сумын Шуурхай штабын 1 ажилтантай хамт уг газарт очиж, Хараа голын эргийг самнан, баавгайг […]

post
Яамд

24 мянган га хусан ой түймэрт өртжээ

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал түймрийн хохирлыг тогтоох судалгааны ажлыг БОУАӨЯ бэлтгэл ажил, хээрийн судалгаа, суурин боловсруулалт, дүгнэлт гаргаж танилцуулах гэсэн дөрвөн үе шаттайгаар зохион байгуулж байна. 2026.10.31-ний байдлаар эхний хоёр үе шат буюу зайнаас тандан судлалын мэдээлэлд боловсруулалт хийх, хээрийн хэмжилт, дээжлэлт, судалгааны ажлыг эрдэмтэн, судлаач, шинжээч, албан хаагчдаас бүрдсэн 50 орчим хүний […]

post
Яамд

Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто замын төлбөрийг багасгах ажлын хэсэг байгуулжээ

Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн 473 км автозамыг “Тахилт хайрхан транс” гэх монгол эзэнтэй, хятад гүйцэтгэх захиралтай компани концессын гэрээгээр тавьсан юм. Замыг 2020 оны 4 сараас тавьж эхлээд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2025.05.09-нд нээжээ. Концессын гэрээний дагуу “Тахилт хайрхан транс” ХХК уг замыг ашиглалтад оруулсны дараа 27 жил эзэмшиж, ашиглалтын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, засаж арчилна. […]

post
Яамд

Т.Аубакир: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 саяд хүргэх боломж байхгүй

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо өнгөрсөн баасан гарагт ГБХНХЯ-ы урд жагсаал зохион байгуулж, Засгийн газар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх хэлэлцээрээ мөрдөхийг шаардсан юм. Үүнд ГБХНХ-ын сайд Т.Аубакир өнөөдөр ийм хариу өглөө. ГБХНХ-ын сайд Т.Аубакир: -Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 саяд хүргэх эдийн засгийн боломж байхгүй. МҮЭХ аливаа асуудал тавихдаа шинжлэх […]

post
Яамд

Г.Тэмүүлэн яамандаа шинэ томилгоо хийлээ

Хууль зүй дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн өнөөдөр шуурхай хурал зарлаж, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдах албан тушаалтны шинэ томилгоог танилцууллаа.Үүнд: Г.Тэмүүлэн сайд төрийн албан хаагчийг ажилд авах, томилох, чөлөөлөх, албан тушаал дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа улс төрийн хамаарал, танил тал бус тухайн хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, ур чадвар, ажлын туршлага, ажлын гүйцэтгэлийн үр дүнг үндсэн […]

post
Яамд

Бартаат замын авто уралдааныг байгаль сүйтгэхгүйгээр зохион байгуулах талаар ярилцлаа

Бартаат замын авто уралдаан, аялал зохион байгуулах үед байгалийн унаган төрх, хөрс, ургамлын бүрхэвч, усны нөөц, зэрлэг амьтдын амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, “Монголын бартаат замын авто спортын холбоо” (MOF) НҮТББ-ын ерөнхийлөгч Т.Ганболдтой уулзаж, тус холбооноос зохион байгуулдаг тэмцээнүүдийн байршил байгаль орчны шаардлага хангаж […]

post
Яамд

Элчин сайд Ц.Мөнх-Оргил Францын ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэндийн Мөнх-Оргил 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичиг өргөн барих ёслол Парис хотноо Элизейн ордонд болж, Элчин сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Бүгд […]

post
Яамд

36,6 мянган га-г ангилан хадаж, 186,9 мянган тонн үр тариа хураан авчээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мөн ургац хураалтын явцын талаар мэдээлэл өгөв. Улсын хэмжээгээр 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 36.6 мянган га-г ангилан хадаж, 186.9 мянган га-гаас 273.9 мянган тонн үр тариа,10.7 мянган га-гаас 134.3 мянган тонн төмс, 7.9 мянган га-гаас 111.6 мянган тонн хүнсний ногоо, малын тэжээл 34.8 мянган га-аас […]