Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Улс төр

Мэдээний жагсаалт

С.Наранцогт: Монголбанк үнэт цаас гаргаж, 2012-2025 онд 6 ихнаяд төгрөгийн хүү төлсөн

С.Наранцогт: Монголбанк үнэт цаас гаргаж, 2012-2025 онд 6 ихнаяд төгрөгийн хүү төлсөн

Монголбанкнаас 2026.09.30-ны өдөр ирүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр парламент хэлэлцэв. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийг боловсруулахдаа өнгөрсөн 15 жилийн эдийн засгийн нөхцөл байдалд хийсэн дүгнэлт, сургамж, өнөөг хүртэл хуримтлагдсан суурь асуудлуудыг тодорхойлж, цогцоор […]

АН Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгууллаа

АН Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгууллаа

Ардчилсан намын Сонгуулийн стратегийн байгууллага өнөөдөр (2026.11.20) хуралдаж, Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах, олон нийтэд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд удирдахаар болов. АН сонгуулийн штаб болох Сонгуулийн стратегийн байгууллагыг 2026 оны 6 дугаар сард байгуулсан байна.

Л.Гантөмөр: Ерөнхийлөгчийн сонгууль шударга болох ёстой
Парламент

Л.Гантөмөр: Ерөнхийлөгчийн сонгууль шударга болох ёстой

УИХ-ын гишүүн Л.Гантөмөрөөс сэтгүүлчид Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар тодрууллаа. -АН дотоод сонгуулиа зарласан. 3 хүн бүртгүүлсэн. Н.Алтанхуяг, Д.Ганбат бид гурав Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарласан. Одоо нарийн ширийн ажилдаа орох байх. МАН бол өчигдрөөс сонгуулийнхаа ажилд орчихсон байгаа. Саяны үйл явдал бол дараагийн Ерөнхийлөгчийг МАН-аас сонгуулахын төлөөх улс төрийн алхам. Зарим хүн асуудлаа өөр дээрээ үүрэн гарч […]

УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр Ерөнхийлөгчийн тамгыг У.Хүрэлсүхээс гардан авчээ
Ерөнхийлөгч

УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр Ерөнхийлөгчийн тамгыг У.Хүрэлсүхээс гардан авчээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр 11:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгыг 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс гардан авч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүргийг албан ёсоор гүйцэтгэж эхэлжээ. 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өнөөдөр Сүхбаатарын талбайгаас ёслол төгөлдөр үдсэн. Үүний өмнө тэрээр С.Бямбацогтод тамгаа хүлээлгэн өгчээ. С.Бямбацогт энэ талаар өнөөдөр “Ерөнхийлөгчийн тамгыг түрүүн гардаж авсан” хэмээн сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд би нэр дэвшихгүй
Ерөнхийлөгч

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд би нэр дэвшихгүй

Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын дарга С.Бямбацогтоос өнөөдөр сэтгүүлчид дараах мэдээллийг тодрууллаа. -Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч 22 бүрэн эрхтэй юм байна лээ. Бусад хуулиар олгосон 45 бүрэн эрхтэй юм байна лээ. Тиймээс нэлээд нарийн судалж байж, Монгол Улсын ерөнхийлөгчийн үүргийг хэрхэн хавсран гүйцэтгэх вэ гэдгийг тодорхой болгоно. -УИХ-ын Тамгын газар өчигдөр ЗГ-т хууль санаачлах […]

У.Хүрэлсүхийг Сүхбаатарын талбайгаас ёслол төгөлдөр үдлээ
Ерөнхийлөгч

У.Хүрэлсүхийг Сүхбаатарын талбайгаас ёслол төгөлдөр үдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга С.Бямбацогтод 2026.11.17-нд албан бичгээр ирүүлсэн байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо уг хүсэлтийг уржигдар хүлээн авч, ёсоор болгосон. Өчигдөр (2026.11.19) уг хүсэлтийг чуулган нэгдсэн хуралдаанаараа хүлээн авч, түүнийг сонгуульт ажлаас нь чөлөөллөө. Харин өнөөдөр У.Хүрэлсүхийг Сүхбаатарын талбайгаас ёслол төгөлдөр үдлээ.  

Эг гол дээр УЦС барих боломжтой гэж Монгол, Оросын шинжээчид дүгнэжээ
Гадаад харилцаа

Эг гол дээр УЦС барих боломжтой гэж Монгол, Оросын шинжээчид дүгнэжээ

Эг гол дээр усан цахилгаан станц барих төслийг эхлүүлэх зорилгоор Монгол Улс, ОХУ-ын ШУА-ийн эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг Москва хотод байрлах Шинжлэх ухааны академийн төв байранд боллоо. Уулзалтад Монголын талаас ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэлээр ахлуулсан 10 эрдэмтэн шинжээч, УИХ-ын гишүүн, төслийг санаачлагч С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, академич Д.Рэгдэл, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд […]

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажаас нь чөлөөллөө
Парламент

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажаас нь чөлөөллөө

УИХ өнөөдрийн хуралдаанаараа Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажаас нь чөлөөллөө. Түүнийг чөлөөлөх саналыг нууцаар хураахад, гишүүдийн 57.7 хувь чөлөөлөхийг дэмжив. Түүнийг чөлөөлөхөөр өмнө нь УИХ хэлэлцсэн ч гишүүд дэмжээгүй. Гэсэн ч УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор уг асуудлыг дахин хэлэлцүүлж, 63.6 хувийн саналаар дэмжсэн юм. Ингээд өнөөдөр чөлөөллөө. Т.Жамбаажамцыг 2025.01.16-нд Д.Амарбаясгалан УИХ-ын дарга […]

Б.Энхбаярын оронд Б.Бат-Эрдэнийг тавина
Засгийн газар

Б.Энхбаярын оронд Б.Бат-Эрдэнийг тавина

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар ажиллуулахаар МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэн тогтжээ. Ерөнхий сайд Н.Учрал энэ саналыг өнөөдөр УИХ-ын чуулганд танилцуулна. ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд эл томилгоогоо танилцуулж, захирамж гаргах юм байна.

Польшоос авсан зээлийн үндсэн төлбөрт 3.7 тэрбум, хүүд 900 сая төгрөг төлөөд байна
Парламент

Польшоос авсан зээлийн үндсэн төлбөрт 3.7 тэрбум, хүүд 900 сая төгрөг төлөөд байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр (2026.11.19) Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлт соёрхон батлах/-ийг хэлэлцэн, дэмжив. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд […]