Гардан тулааны Азийн аваргаас медаль хүртсэн тамирчид эх орондоо ирлээ
Тайландын Паттаяа хотод энэ сарын 13-14-нд болсон Гардан тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, багийн дүнгээр гуравдугаар байр эзэлсэн Монголын баг, тамирчид эх орондоо ирлээ. Тэд тус тэмцээнээс 12 алт, найман мөнгөн медаль хүртэж, хүрэл цомын эзэн болсон юм. Энэ удаагийн тэмцээнд Азийн 23 улсын 240 тамирчин 58 ангилалд өрсөлджээ. Монгол Улсаас өсвөрийн тав, […]










