horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107

Эрэн сурвалжилга

post

“Эрдэнэт-Үйлдвэр”, ЭМЯ-ны тендерийн хорооны үйл ажиллагааг АТГ шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 11 дүгээр сарын 2-6-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 569 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 373 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоо 196 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж байна. “Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дорнод аймгийн Бүсийн […]

post

“Эрдэнэт-Үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнд өмнөх шүүхээс оноосон хорих ялыг өөрчиллөө

“Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, түүний хүргэн С.Мөнхтөр нарт холбогдох хэргийг Орхон аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хянан хэлэлцээд, Ц.Даваацэрэнгийн “Ачит-Ихт” компанид давуу байдал олгосон, Хонконг, АНУ-аар дамжуулж мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэгсэхгүй болгов.Харин албан тушаалаа урвуулж, удирдах дээд байгууллагын шийдвэргүйгээр эрх мэдэл, […]

post
Шүүх

Гаалийн байцаагчид 19.5 саяын хахуул өгсөн төлөөлөгчийг 6 саяар торгожээ

Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т “М…” ХХК, “З…” ХХК, , “М…” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газарт бүрдүүлэлт хийсэн бараа материалын нийт 17 удаагийн гаалийн мэдүүлэгт зөрчилгүй мэтээр хяналт шалгалт хийлгэжээ. Ингэхдээ Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Г.Б-д 2026 оны 01 дүгээр сарын 15, 16-ны өдөр […]

post
Шүүх

3 төрлийн химийн бодис зөвшөөрөлгүй ашигласан компанийн 2 жил үйл ажиллагаа явуулах эрхийг хасав

“П” ХХК нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах байрандаа калийн хромат, натрийн гидроксид, мөнгөний нитрат зэрэг 3 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг 2018 оны 10 дугаар сараас 2024.02.20 хүртэл мах, сүүн дэх химийн бодисын хэмжээг тооцоолон гаргах, сүү, айраг болон бусад шингэн хүнсэнд ус хольсон эсэхийг тодорхойлох зорилгоор ашигласан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. Монгол Улсад ашиглахыг […]

post
Шүүх

“Эрдэнэт-Үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, С.Мөнхтөр нарын хэргийг шүүх хурал үргэлжилж байна

“Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, С.Мөнхтөр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд үргэлжилж байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн юм. Энэ хэргийг […]

post
Хэргийн газар

Орон нутаг 3, нийслэлд 1 эмэгтэйг цагдаагийн байгууллага хайж байна

Сүүлийн өдрүүдэд эмэгтэйчүүд сураггүй алга болоод байна. Энэ талаар нийслэлийн Цагдаагийн удирдах газар өнөөдөр /2026.11.11/ мэдээлэл өглөө. Орон нутаг 3, нийслэлд 1 эмэгтэйг цагдаагийн байгууллага хайж байна. Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга, хурандаа Д.Очгэрэл: -Иргэн О-ын ээж “Манай охин энэ сарын 13-нд ажлаасаа гарч яваад өнөөдрийг хүртэл ирэхгүй байна” гэх дуудлага энэ сарын […]

post
Шүүх

Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд газар олгосон нь хууль бус болохыг тогтоолоо

Нийслэлийн засаг дарга, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга, “Барилгын хөгжлийн төв” ААТТӨҮГ-ыг “О” НҮТББ шүүхэд өгчээ. Нийслэлийн засаг даргын 2022.01.11-нд захирамж гаргаж, Дунд голын сав дагуу “Э” ХХК-д газар өгчээ. Уг газрыг хэн нэгэнд эзэмшүүлж болохгүй, нийтээр ашиглах газар гэж тус байгууллага үзсэн байна. […]

post
Шүүх

Концессоор зам тавьсан “Эйч Ай Би” ХХК 12.1 тэрбум төгрөг нэхсэн ч шүүх хүчингүй болголоо

Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон автозамын Шартээгийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэл 59.6 км хатуу хучилттай авто зам тавих төслийг барих-шилжүүлэх нөхцөлөөр тавихаар “Эйч Ай Би” ХХК, Засгийн газар 2017.03.30-нд концессын гэрээ байгуулсан юм. Үүнд нийт 35.992.290 ам.доллартай тэнцэх төгрөг зарцуулахаар гэрээнд заасан байна. Уг замыг 2021.12.27-нд байнгын ашиглалтад оруулжээ. Гэрээний төлбөрт “Эйч Ай Би” […]

post
Шүүх

Т.Даваадалай: Миний одоо гаргаж өгч байгаа баримтууд хавтаст хэрэгт байхгүй

Нийслэлийн засаг даргын орлогч асан Т.Даваадалай, түүний дүү Т.Мөнхдалай, А.Ербол, Н.Билгүүн нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр (2026.11.11) нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 10:00 цагт эхэллээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1-2, 18.6-2.3-т заасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаад байгаа юм. Т.Даваадалай шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гялгар уут дүүрэн […]

post
Шүүх

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Т.Даваадалай өмгөөлөгчгүйгээр оролцож байна

Нийслэлийн засаг даргын орлогч асан Т.Даваадалай, түүний дүү Т.Мөнхдалай, А.Ербол, Н.Билгүүн нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр (2026.11.11) нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 10:00 цагт эхэллээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1-2, 18.6-2.3-т заасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаад байгаа юм. Т.Даваадалай 2 өмгөөлөгчтэй. Тэдний 1 нь энэ […]