“Зогсоол” Бусаны кино наадамд нээлтээ хийлээ
Бусаны 31 дэх удаагийн олон улсын кино наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй цорын ганц бүтээл болох С.Бямбын “Зогсоол” уран сайхны кино 10-р сарын 11-нд Дэлхийн нээлтээ Бусан хотын “Синема” цэнтрт амжилттай хийлээ. Монгол, Герман, Франц, Тайланд, Камбожийн 50 гаруй уран бүтээлчийн хамтын хүчээр бүтсэн уг киноны Дэлхийн нээлтэд найруулагч С.Бямба, продюсер Ц.Ариунаа, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар, гол дүрийн жүжигчид болох Ч.Булган, Д.Цолмон, “Nomadia Pictures”-ийн хамт олон, Тайланд, Камбожоос ирсэн кино багийн гишүүд оролцлоо. Монголын өнөөгийн нийгмийг ковидын цар тахлын дэвсгэр дээр […]










